Хятад улс эрчим хүчний төслийн бүтээн байгуулалтаа түргэтгэж байна
2022-05-25 11:16:05
Share
Share this with Close
youtube WeChat

Өдгөө Хятад улс эрчим хүчний салбарын томоохон төслүүдийн бүтээн байгуулалтаа түргэтгэж, эрчим хүчний баталгаажуулалтын чадвараа нэмэгдүүлж буйн зэрэгцээ хөрөнгө оруулалтыг үр дүнтэй дайчилж, дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөн, эдийн засгийн тогтвортой үйл ажиллагааг ахиулж байгааг сурвалжлагч Үндэсний эрчим хүчний товчооноос мэдээллээ.

Сүүлийн үед үндэсний гол чухал эрчим хүчний төслүүд барилгын ажлаа дуусгасан байна. Жишээлбэл Шаньши мужийн Датунгийн нүүрсний уурхайн суултын бүс дэх том оврын фотоволтайк + эрчим хүч нөөцлөх цахилгаан станц удахгүй эрчим хүчний сүлжээнд нэгдэн цахилгаан үйлдвэрлэж эхлэх юм. Гуандүн Хонконг Макаогийн их булангийн бүсийн цахилгаан сүлжээг шинэчлэх үндэсний гол төслийн бүтээн байгуулалт дуусч ашиглалтад оруулсан нь тус бүсийн цахилгаан хангамжийн аюулгүй найдвартай байдлыг өндөржүүлсэн төдийгүй цэвэр эрчим хүч дамжуулах хүчин чадлыг 6 сая кв-аар нэмэгдүүлэх юм.

Хятадын Үндэсний эрчим хүчний товчооны Төлөвлөлтийн хэлтсийн дэд дарга Сун Вэнь хэлэхдээ: Хятад улсын эрчим хүчний төслийн бүтээн байгуулалт урагштай ахиж, эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадал бүтэн жилд 220 сая кв-аар нэмэгдэх төлөвтэй байгаа нь эдийн засаг нийгмийн тогтвортой үйл ажиллагааг тууштай дэмжих болно гэжээ.