Хүчээр түрий баривал жам гажуудна
2022-05-25 18:26:15
Share
Share this with Close
youtube WeChat

Дайны хажуугаар дажин гэгчээр, цар тахал газар авахын зэрэгцээ дэлхийн дахинд геополитикийн өрсөлдөөн өндөр эрсдэл дагуулж эхэллээ. Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт геополитикийн эдийн засгийн өрсөлдөөн сөргөлдөөнд анхаарал хандуулж байна. Давосын чуулганы гүйцэтгэх захирал Борге Бренде “Дэлхийн орнууд итгэлцлээ бэхжүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн дэлхий дахины өмнө тулгарч буй хориг саадыг давж гарахыг уриалсан” байна. 

Гэвч АНУ итгэлцэл, ойлголцлын эсрэг, “хүчний байр суурь” баримталж, бүлэглэл байгуулан сөргөлдөх сэтгэхүйгээр хандаж байна. Тус улсын Сангийн сайд Жанет Йеллен өнгөрсөн долоо хоногт Брюссельд болсон эдийн засгийн форумд илтгэл тавьж, Европ дахь холбоотнуудаа татаж оролцуулж Хятад улстай сөргөлдөхийг оролдож байна. Ачир дээрээ Америк эдийн засаг, банк санхүү, шинжлэх ухаан, техникийн давуу байдлаа ашиглан бусад орныг гадуурхан дээрэлхэж, улс төрийн ашиг хонжоо олсоор ирсэн юм. Тус улсын сангийн яамны тайланд “2021 оны санхүүгийн жилд АНУ-ын хэрэгжүүлсэн хориг арга хэмжээ 9400 хүрч, 20 жилийн өмнөхөөс 10 дахин нэмэгдсэн” гэж нийтэлжээ. Үүнийг нотолж Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, “Бид хүчний байр сууриас бусад оронтой харьцаж байна” гэж ил тод илэрхийлсэн.

Энх тайвнаар хамтран ажиллаж, адил хөгжиж, хамтдаа хожих нь эрин цагийн захиалга юм. Жамт ёсны хөгжлийг гажуудуулж “Хүчний байр сууриас харьцах” нь эрин цагийн хөгжлөөс няцаж буй хэрэг. Борге Брендегийн хэлсэнчлэн, “Хүн төрөлхтөн нэг завин дээр амьдарч байгаа учир хүчээ нэгтгэж бэрхшээл сорилтыг даван гарах шаардлагатай” .