Шиньжян: Хөгжил хурайлсан үзэсгэлэнт газар
2022-05-25 07:45:19
Share
Share this with Close
youtube WeChat

Шиньжяны Уйгарын өөртөө засах орон нь Хятад улсын газар нутгийн зургааны нэгийг эзэлдэг. Ийм өргөн уудам нутагт зам тээврийн бүтээн байгуулалт хамгийн гол чухал салбар юм. Сүүлийн 60 гаруй жилд тус өөртөө засах оронд эл салбарт асар их ахиц дэвшил гаргаж авто зам, төмөр зам, агаарын тээврийн нэгдсэн сүлжээ бүрдүүлснээр  “Шиньжян  алс баруун хязгаар” байхаа больж хүмүүс хүссэн цагтаа аялах боломж бүрджээ. Ингээд та бүхэндээ Шиньжяны зам тээврийн бүтээн байгуулалтын тухайд товч мэдээлэл хүргэе:

Авто зам: БНХАУ байгуулагдсаны эхний үед Шиньжянд нийтдээ 3361 километр урт хайрган замтай байсан. Харин 2014 онд өөртөө засах орны хатуу хучилттай орчин үеийн авто замын нийт урт нь 175.5 мянган километр болжээ. Зөвхөн 2021 онд хурдны авто 1800 километр зам тавьсан. Ингэснээр хурдны авто замын нийт урт 9400 километрийг давж, эдүгээ Үрэмчээс өөртөө засах орны өнцөг булан бүрт, мөн зэргэлдээ мужууд, Азийн зарим орон, түүний дотор Монгол улсын боомтуудад хүрсэн хурдны авто замын сүлжээг үндсэндээ бүрдүүлжээ. 

Төмөр зам: Ланьжөү-Шиньжян чиглэлийн төмөр замыг 1962 онд ашиглалтад оруулснаас хойш Шиньжяны өмнөд болон умард нутгийн төмөр замыг зэрэгцүүлэн байгуулж, 2021 оны байдлаар Шиньжяны төмөр замын нийт урт нь 8151.994 километр болжээ. Ланьжөү-Үрэмч чиглэлийн хурдны төмөр замыг 2014 онд ашиглалтад оруулснаар хурдны төмөр замын шинэ цаг үеийг бүтээсэн юм. 

Иргэний агаарын тээвэр: Шинжяньд иргэний агаарын тээвэр  1978 оноос өмнө есөн чиглэлд, өөртөө засах орны 10 хотынхоо хооронд нислэг хийж байжээ. Нээлттэй бодлого хэрэгжүүлж Налати, Хаан ус зэрэг нисэх буудал байгуулснаар дотоодын 57 чиглэл, олон улсын 25 чиглэлд нислэг үйлдэх болж, агаарын замын урт 226 мянган километрт хүрчээ. Хятад улс дотроо Шиньжян хамгийн олон нисэх буудалтай, хамгийн урт агаарын замтай бүс нутаг болсон байна.

Хилийн боомт: Шиньжян бол Хятадын баруун хойд нутаг, Европ-Азийн эх газрын төв уулзварт оршдог. Монгол, Орос, Казахстан, Тажикстан, Киргиз, Афганистан, Пакистан, Энэтхэг гэсэн найман оронтой 5600 гаруй километр газраар хиллэдэг. Хятад улсдаа хамгийн олон улс оронтой хил залгаа,  хамгийн урт хилийн шугам бүхий муж юм. Хятадын Төрийн зөвлөлийн зөвшөөрлийн дагуу Шиньжян нь 1982 оны наймдугаар сараас 15 хилийн боомт ажиллуулдаг болсон байна.