Ван И ХБНГУ-ын Гадаад хэргийн сайдтай цахим уулзалт хийжээ
2022-05-25 12:06:36
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 24-нд Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Бербоктой цахим уулзалт хийсэн байна.

Ван И хэлэхдээ, Хятад Германы харилцаа эрүүл тогтвортой хөгжих нь хоёр талын ашиг сонирхолд нийцнэ, мөн ч хоёр орон нь дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг хамгаалахад эерэг үүрэг гүйцэтгэхэд ашигтай. Германы талтай уламжлалт салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн зэрэгцээ оюунлаг боловсруулах үйлдвэр, мэдээллийн технологи, үйлчилгээний худалдаа, шинэ эрчим хүчний авто машин зэрэг шинэ тулгар хөгжиж байгаа салбарт хамтран ажиллахад Хятадын тэл бэлэн байна гэжээ.

Хоёр талаараа бас дэлхийн олон асуудлаар санал солилцжээ. Хоёр талаараа Укрианы хямралаас болж үр тарианы асуудал үүссэн зэрэг талаар санал солилцжээ. Ван И цохон тэмдэглэхдээ, одоогийн нөхцөл байдалд олон улсын хамтын нийгэмлэг хамтаар чармайж, аль болох түргэн гал зогсохыг биелүүлж, Орос Украйны үр тарианы экспортод ногоон гарц гарган өгөх хэрэгтэй. Хятадын тал талуудтай хэлхээ холбоогоо эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.