Фердинанд Ромулдез Маркос Филиппиний 17 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдов
2022-05-25 19:32:07
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 25-ны үдээс хойш Филиппиний Конгрессын Сенат болон Төлөөлөгчдийн танхим нэгдсэн хурал хийж, Фердинанд Ромулдез Маркосыг Филиппиний 17 дахь ерөнхийлөгчөөр, Сара Зиммерман Дутерте-Кабуг дэд ерөнхийлөгчөөр сонгосноо мэдэгдлээ. 

5-р сарын 9-нд Филиппиний үндэсний сонгууль эхэлсэн юм. 5-р сарын 25-ны үдээс хойш дууссан албан ёсны санал хураалтад Фердинанд Ромулдез Маркос сонгуульд 31 сая 629 мянга 783 санал буюу 58.77 хувийн санал авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол Сара Зиммерман Дутерте-Кабуг 32 сая 208 мянга 417 санал буюу 61.53 хувийн санал авч дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ. 

Фердинанд Ромулдез Маркос 6-р сарын 30-нд тангараг өргөн тушаалд орохоор товлоод байна. Үүрэгт ажлын хугацаа 6 жил юм.