Нийгмийг аюулаас хамгаалах салбарт гавъяа зүтгэл үзүүлсэн хамт олон, хувь хүнийг хөхүүлэн сайшаав
2022-05-25 19:27:26
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын нийгмийг аюулаас хамгаалах салбарт баатарлаг үлгэр жишээ, гавъяа зүтгэл үзүүлсэн хамт олныг хөхүүлэн сайшаах хурал 25-ны өдөр Бээжинд боллоо. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд тэдэнд халуун баяр хүргэж, үндэсний өргөн олон цагдаа нарт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлжээ. 

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ли Кэчян, Ван Хунин нар хуралд оролцов.

Өглөөний 10 цаг 30 минутад, Ши Жиньпин нарын зэрэг удирдах хүмүүс Аардын Их Хурлын алтан ордонд хүрэлцэн ирэхэд талбай дүүрэн халуун алга ташилтаар угтав. Ши Жиньпин нарын зэрэг төлөөлөгчид хариу хүндэтгэл илэрхийлж, тэдэнтэй халуун дотноор ярилцаж хамтын зураг авахуулжээ. 

Хятадын Коммунист Намын Төв хорооны гишүүн, Хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Гүө Шэнкүнь хуралд оролцож, хөхүүлэн сайшаах хурал дээр үг хэллээ. Хятадын Үндэсний нийгмийг аюулаас хамгаалах байгууллага Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалаар удирдамж болгож, Ши Жиньпиний хууль дээдлэх үзэл санааг сайтар хэрэгжүүлэн, Коммунист намын 19-р их хурал болон бүгд хурлын үзэл санааг тууштай хэрэгжүүлэх ёстойг тэрээр онцолжээ. Мөн эрэлхэг баатарлаг үзэл санааг үргэлжлүүлэн бадруулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, олон төрлийн ажлыг тогтвортой байлгаж, бодитой үйл ажиллагаагаар ХКН-ын 20-р их хурал амжилттай чуулахыг угтан авах ёстой хэмээн тэрээр онцолсон байна. 

Хурлаар үндэсний нийгмийг аюулаас хамгаалах салбарын 982 тэргүүний байгууллага нэгж, 1485 тэргүүний хувь хүнийг хөхүүлэн сайшаажээ.