Орос улс Африкт бүтээгдэхүүн экспортлох гэрээгээр үргэлжлүүлэн ажиллана
2022-05-26 10:04:41
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров 25-ны өдөр хэлэхдээ, Африкийн зарим орон Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд ихээхэн найдаж буйн учир Орос улс Африкт хүнс, бордоо болон бусад бүтээгдэхүүн экспортлох гэрээгээр хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлнэ гэжээ.

Оросын ГХЯ-ны сайтад мэдээлснээр, Сергей Лавров мөн өдөр "Африкийн өдөр"-ийг тэмдэглэх хүлээн авалт дээр хэлэхдээ, Африкийн зарим орон Оросоос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлоход ихээхэн түшиглэдэг. Эдгээр бүтээгдэхүүн нь нийгмийн тогтвортой байдлыг буй болгох, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд хир зэрэг чухал гэдгийг Оросын тал сайн мэдэж байна. Орос улс Африкт хүнс, бордоо, эрчим хүч зэрэг нэн шаардлагатай хангамжийг нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлэхээр сайтар ажиллана.

Сергей Лавров Өрнөдийн орнууд ганц талын хууль бус хориг арга хэмжээгээ цуцлахыг шаардахыг Африкийн түншүүд болон Африкийн холбоонд хандан уриалж, барууны хориг арга хэмжээ нь дэлхийн худалдаанаас хамааралтай тээвэр, ложистикийг эвдэж, эмзэг бүлгийнхэнд асар их эрсдэл авчирсан гэж мэдэгдэв.