Байгальд ээлтэй, нүүрстөрөгч багатай хөгжил
2022-05-26 10:26:15
Share
Share this with Close
youtube WeChat

2012-2022 онуудад Хятад улсын экологийн орчинд түүхт өөрчлөлт гарч, агаар цэвэр, ус тунгалаг, уулс хөхөмдөг болж, “Хөхөмдөг ногоон уул ус нь алтан мөнгөн уулстай адилхан” гэсэн үзэл баримтлал хүмүүсийн сэтгэлт шингэсэн билээ.

Эрчим хүч нэн эко, нүүрстөрөгч бага ялгаруулах болов. Өдгөө Хятад улсын нөхөн сэргээгдэх эрчим хүчний суурилуулсан хүчин чадлын хэмжээ 1 тэрбум кв-аас давж, усны, салхины, нарны эрчим хүчээр цахилгаан гаргах, биомассар эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал дэлхийд нэгдүгээрт жагсаж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд цэвэр эрчим хүчний хэрэглээний хэмжээ 14.5% байснаасаа нэмэгдээд 25.5% хувьд хүрэв.

10 жилийн хугацаанд Хятад улсын ойжуулалт Дэлхийн хүний хүчээр ойжуулсан нийт хэмжээний 1/4 хувийг эзэлж, нэгж ДНБ үйлдвэрлэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт ойролцоогоор 34% хувь буурсан юм.