Ард түмэн хөгжлийн үр шимийг хүртэж байна
2022-05-26 10:23:13
Share
Share this with Close
youtube WeChat

2012-2022 оны 10 жилийн хугацаанд Хятадын ард түмэн хөгжлийн бодит үр ашгийг ихээхэн хүртэж байна.

Сүүлийн арван жилд Хятад улс олон мянган жилийн Хятадын үндэстнийг зовоож байсан туйлын ядуурлын асуудлыг түүхэн байдлаар шийдвэрлэж, одоогийн жишгээр хөдөө орон нутгийн 98.99 сая ядуу хүн амыг ядуурлаас гаргажээ.

Мөн энэ арван жилд Хятадын хотжилтын түвшин 53.1%-аас 64.7%-д хүрэв. Хөдөөгийн 180 сая орчим хүн хотод нүүж, хот суурин газрын байнгын оршин суугчид болсон юм. 2021 онд оршин суугчдын нэг хүнд ногдох зарцуулж болох орлого 35 мянган юаниас давж, 2012 оныхоос бараг 80 хувиар нэмэгдсэн юм. Дундаж орлоготой хүмүүсийн эзлэх хувь хэмжээ ойролцоогоор 1/4 байсан бол өдгөө 1/3 болж өсжээ.

Хятад улс дэлхийн хамгийн том дээд боловсролын тогтолцоог байгуулж, дээд боловсролын нийт элсэлтийн түвшин 2012 онд 30%-иас 2021 онд 57.8%-д хүрч, бүх нийтийн хөгжлийн үе шатанд орж байна. Хятадын дээд боловсрол эзэмшсэн хүн амын тоо 240 саяд хүрэв.