40 тэрбум долларын төслөөр хэн баяжих вэ?
2022-05-26 09:11:37
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден БНСУ-д айлчилж байсан энэ сарын 21-ний өдөр Украинд тусламж үзүүлэх 40 тэрбум ам долларын хуулийн төслийг тус улсын Конгресс яаравчлан баталжээ.

“40 тэрбум ам доллар. Их мөнгө үү. Мэдээж асар их мөнгө. Украинд зориулах энэ тусламж бол “мөнгө угаах төлөвлөгөө” байж таарна. Учир нь долларын урсгалын тодорхой хэсэг АНУ-ын улс төрчид сүлбэлдсэн олон нийтийн болон төрийн бус байгууллага руу цутгах болно. Тэрчлэн цэргийн тусламжийн 20 тэрбум ам долларын ихэнх АНУ-ын цэргийн аж үйлдвэрт урсан орох болно” гэж Бүгд найрамдах намын Сенатын гишүүн Марджори Тейлор Грин хэлсэн байна.

Америкийн жирийн иргэд өрхийн амьжиргааны зардал, эдийн засгийн байдалд санаа зовниж байна. Учир нь инфляц 40 жилийн түүхэнд дээд цэгтээ хүрч өссөн, хүнс хомстож, барааны үнэ тэнгэрт хадаж, иргэдийн худалдан авах чадвар буурч, хүүхдийн хуурай сүү зэрэг өргөн хэрэглээний бараа дутагдаж эхэлсэн байна.

40 тэрбум долларын төсөл жирийн америк иргэдийн амьдралд өчүүхэн ч нэмэр болохгүй, Украиныг зэвсэглэснээр энх тайван тогтоож чадахгүй. Дэлхий нийтийн өмнө тулгамдсан зүйл бол мөргөлдөөнийг намжаах. Гал дээр тос нэмэх нь зөв бодлого яавч биш.