НАТО Европт замбараагүй байдал бий болгож байна
2022-05-26 18:44:30
Share
Share this with Close
youtube WeChat

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Столтенберг саяхан Хятадын эсрэг олон нийтэд худал буруу мэдээлэл тараасантай холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 26-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, сүүлийн хэсэг хугацаанд НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Хятадын эсрэг үндэслэлгүй зэмлэл, үг яриагаар гүтгэж, Хятадын улс төрийн тогтолцоо, дотоод гадаад бодлогыг дайрч, "Хятадын заналхийллийн онол"-ыг дэвэргэж байна. Үүнийг Хятадын тал эрс эсэргүүцэж, хатуу буруушааж байна гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, НАТО нэг талаар гишүүн орнуудыг цэргийн зардлаа нэмэгдүүлэхийг уриалж, цэргийн зардлаа ДНБ-ий 2% буюу түүнээс дээш түвшинд байлгахыг гишүүн орнуудаас шаардаж байна. Нөгөө талаар Хятадын батлан хамгаалахын хэвийн байдал, цэрэг армийн орчин үеийн бүтээн байгуулалтын талаар хариуцлагагүй мэдэгдэл хийж байна. Энэ бол жинхэнэ давхар стандарт хэрэгжүүлж буй явдал юм гэжээ.

"Хятадын эсрэг доромжилсон үг яриагаа даруй зогсоож, хэлбүү үзэлийн арга барилаа орхихыг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Столтенбергаас шаардаж байна. НАТО нэгэнт Европт замбараагүй байдлыг бий болгосон. Дахин Ази тив, цаашлаад дэлхий дахиныг замбараагүй байдалд оруулахгүй байхыг шаардаж байна гэж Ван Вэньбинь хэллээ.