Америкийн бодлого амжилт олохгүй
2022-05-26 16:43:03
Share
Share this with Close
youtube WeChat

Ази тивд хийсэн Жо Байдений айлчлал дууслаа. БНСУ-ын Зүүн Азийн судалгааны институтийн захирал Воо Сү Кеун айлчлалыг дүгнэж “БНСУ, Японыг оролцуулан бүс нутагт сөргөлдүүлж, хамтын ажиллагаанд хориг саад бий болгон тогтвортой байдлыг эвдэх зорилготой. Ингэж БНСУ, АНУ, Японы холбоотны харилцааг идэвхжүүлэх нь өнгөрсөн зууны хүйтэн дайны ул мөрийг санагдуулж байна” гэжээ. 

Америк тэргүүтэй Энэтхэг, Япон, Австралийн “Дөрвөл”-ийн эхлүүлсэн “Энэтхэг-Ази Номхон далайн эдийн засгийн стратеги”-д түшиглэн энэ бүс нутагт Хятадыг гадуурхсан бүлэглэл байгуулах санаархлаа Америк эрчимжүүлж буйг нотолж тус улсын худалдааны сайд Гина Раймондо “Энэ бол Хятадаас гадуур сонголт” гэж хэлсэн байна. 

Дэлхийн эдийн засгийн 47.4 хувийг Ази Номхон далайн бүс бүрдүүлдэг. Цар хэмжээгээрээ эдийн засгийн хамгийн том бүс нутаг юм. Хятад улс бол дэлхийн хоёр дахь том эдийн засаг бөгөөд бүс нутагтаа эдийн засаг, худалдааны нягт холбоотой. “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр” \RCEP\ энэ оны нэгдүгээр сард албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Ази Номхон далайн бүс нутгийн чөлөөт худалдааг дэмжиж, бүс нутгийн орнуудад бодит ашиг авчирч байна.

Ази Номхон далайн бүсийн орнууд “Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн стратеги”-д нэгдэн орохдоо нэг зүйлийг сануулж байна. Тэр нь юу вэ гэвэл “Энэхүү стратеги нээлттэй, багтаамжтай, ил тод байх ёстой” гэсэн уриалга юм. Товчоор дүгнэвэл Ази Номхон далайн бүсийн орнууд Америкийн талд бүрэн зогсохоос татгалзаж байгааг харуулж байна. Хятад улсыг гадуурхсан бүлэглэл байгуулах гэж оролдох нь энэ бүс нутгийн олон орны эсэргүүцэлтэй тулгарах болно.