Бууны дуу ба Америкийн ардчилал
2022-05-26 10:25:20
Share
Share this with Close
youtube WeChat

“Иймэрхүү зүйл манайд л тохиолддог. Сургуульд явах замдаа бууны аманд амиа алдана гэж өөр ямар ч газрын хүүхдүүд төсөөлөхгүй” гэж орон нутгийн цагаар 24-нд АНУ-ын Ардчилсан намын сенатч Крис Мерфи сэтгэл догдлон илтгэл тавьжээ.  Мөн өдөр АНУ-ын Техас муж улсын Увалд хотын Роб бага сургуульд галт зэвсэг хэрэглэсэн ноцтой халдлага гарч, 20 гаруй хүн эндэж бэртсэнээс 19 нь хүүхэд байлаа.

Дэлхий нийтийг цочирдуулсан галт зэвсэг хэрэглэсэн эдгээр халдлагад Америкийн ард түмэн сэтгэл цөхрөв. Ашгийн бус “Галт зэвсгийн хүчирхийллийн архив”-ын гаргасан тоо баримтаас үзвэл, Сэнди Хук-ийн  буудлагаас хойш АНУ-д  4 юм уу түүнээс илүү хүний амийг хороосон буудлагын хэрэг 3500 гаруй үүссэн байна.
АНУ-ын Хууль зүйн яамнаас саяхан гаргасан тайланд, 2000-2020 оны хооронд АНУ-ын галт зэвсэг үйлдвэрлэгчид иргэний зах зээлд нийт 139 сая гаруй буу нийлүүлсэн гэжээ.

АНУ-ын хамгийн том галт зэвсэг эзэмшигч байгууллага, хүчирхэг ашиг сонирхлын бүлгийн хувьд АНУ-ын Үндэсний бууны холбоо нь дор хаяж 5 сая гишүүнтэй бөгөөд их хэмжээний хөрөнгөтэй юм. Тэд ерөнхийлөгчийн сонгууль болон Конгрессын сонгуульд асар их нөлөө үзүүлдэг. “Улстөрчид + зэвсгийн наймаачид”-аас бүрдсэн энэхүү цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор нь АНУ-ын бодлого, олон нийтийн яриа бодолд хүчтэй нөлөө үзүүлдэг. Тийм ч учраас АНУ-д байнга дуугардаг бууны дуу нь  унтаж буй дүр эсгэсэн улстөрчдийг сэрээж чадахгүй байна.

Мөн улс төр, нийгмийн эв нэгдэлгүй байдал нь ч галт зэвсгийн хүчирхийлэл тархах чухал шалтгаан болдог. 20 гаруй жилийн турш Ардчилсан нам, Бүгд найрамдах нам нь галт зэвсгийн хяналтын асуудлаар санал зөрөлдөөн их байсаар тул АНУ-ын Конгресс бууны хяналтын тухай холбооны томоохон хуулийг баталж чадаагүй хэвээр юм.

Эцсийн эцэстээ Америкийн улс төрчид ард түмний амьд явах эрхийг үл ойшоосноос үүдэлтэй. Америкийн улс төрчдийн хувьд цар тахлын улмаас сая хүн амиа алдах, бууны аманд халуун цус асгарах нь юу ч биш, зөвхөн улс төрийн хувийн ашиг сонирхол, Америк маягийн ноёрхол л тэдний зүрх сэтгэл болж байна.
Ард түмнийхээ амьд явах хамгийн наад захын эрхийг үл тоомсорлож байгаа АНУ бусад улс орны хүний эрхийг үнэхээр анхаарна гэдэгт дэлхий нийт яаж итгэх билээ. Бууны чимээ аль хэдийн “Америкийн хүний эрх”-ийн багийг ховх татав.