ОХУ цэргийн алба хаах насны дээд хязгаарыг 50 нас болгож болзошгүй
2022-05-26 10:14:34
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ОХУ-ын Холбооны зөвлөл 25-нд хуулийн өөрчлөлт оруулах төсөл баталж, ОХУ-ын иргэд болон гадаадын иргэдийн анхдагч удаагийн цэргийн алба хаах насны дээд хязгаарлалтыг өөрчилсөн байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын орлогч Николай Панков мөн өдөр хэлэхдээ: 50-аас доош насны тухайн орны иргэд болон гадаадын иргэд цэргийн алба хааж болно гэжээ.

Луганск бүсийн цэргийн захирагч Сергей Гайдай 25-нд нийгмийн сүлжээнд, Оросын армиас Северо Донецк хотыг их буугаар буудах давтамж эрс нэмэгдсэн, 24-нд Серево Донецк хотын захын дүүрэгт тулалдаан өрнөв, гэтэл Оросын арми хотын төвд нэвтрээгүй гэж хэлснийг Украины орон нутгийн мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.

ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд Андрей Руденко 25-нд мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө, Укрианы ерөнхийлөгч Владимир Зеленскийн Оросын талтай хэлэлцээ хийх тухай мэдэгдэлд, Оросын арми мөргөлдөөн болохоос өмнөх цэргийн зааг эсвэл хилийн шугамд татан гарсан тохиолдол хоёр тал “хэвийн” хэлэлцээгээ сэргээх боломжтой гэсэн байна, Украины талаас энхийн замаар зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхийг эрэлхийлж буй нь чин үнэнч эсэхэд тэрбээр эргэлзээтэй байна гэжээ.

Туркийн мэдээллийн хэрэгсэл 24-нд мэдээлснээр, Туркийн Гадаад харилцааны сайд М.Чавушолу мөн өдөр хэлэхдээ: Финланд болон Швед терроризмыг дэмжихээ зогсоож, түүнчлэн Туркийн батлан хамгаалалтын тоног төхөөрөмжийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцалсан гэрээ тохиролцоход хүрвэл тус хоёр орон НАТО-д элсэх хэлэлцээг сэргээхийг Турк улс зөвшөөрнө гэсэн байна.