Чавушоглу, Столтенберг нар утсаар ярив
2022-05-26 20:06:40
Share
Share this with Close
youtube WeChat

Туркийн Гадаад хэргийн яам орон нутгийн цагаар 5-р сарын 26-ны өдөр мэдэгдэхдээ, мөн өдөр Туркийн Гадаад хэргийн сайд Чавушоглу, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Столтенбергтэй утсаар ярьсан байна. Сүүлийн өдрүүдэд хоёр тал олон удаа утсаар ярьж, Швед, Финланд улсыг НАТО-д элсүүлэх асуудлыг авч хэлэлцсэн гэжээ.

Орон нутгийн цагаар 5-р сарын 25-нд Финланд, Шведийн төлөөлөгчид Туркт айлчилж, хоёр орны НАТО-д элсэх асуудлаар Туркийн талтай зөвшилцөл хийжээ. Хаалттай уулзалт 5 цаг гаруй үргэлжилсэн ч тодорхой үр дүнд хүрч чадсангүй. Хэлэлцээний үеэр өөрийн байр суурь, хүсэлтээ тодорхой илэрхийлсэн гэдгээ Туркийн тал мэдэгдээд, хэрэв Туркийн талын шаардлагыг хангаагүй нөхцөлд Швед, Финландын НАТО-д элсэх ажил ахиц дэвшил гаргаж чадахгүй гэж мэдэгджээ.