БРИКС-ийн Сансрын хамтын ажиллагааны нэгдсэн комисс албан ёсоор байгуулагдлаа
2022-05-26 10:09:01
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 5-р сарын 25-ны орой БРИКС-ийн сансрын хамтын ажиллагааны нэгдсэн комиссын анхдугаар хурал цахим хэлбэрээр зохиогдож, БРИКС-ийн сансрын хамтын ажиллагааны нэгдсэн комисс албан ёсоор байгуулагдсаныг харууллаа.

Хятадын Сансар судлалын үндэсний газрын дарга Жан Кежиан хэлэхдээ, нэгдсэн комисс байгуулах нь БРИКС-ийн орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд илүү сайн үйлчлэхийн тулд БРИКС-ийн алсын зайнаас тандан судлах хиймэл дагуулын хамтын ажиллагааг удирдан чиглүүлж, БРИКС-ийн сансар судлалын салбарыг ахиулах болно. Байгаль орчныг хамгаалах, гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах зэрэг салбарт БРИКС-ийн байгууллагууд дээд түвшний хамтын ажиллагаа өрнүүлж, мэдээллийг үр ашигтай хуваалцан ашиглах, БРИКС-ийн стратегийн хамтын ажиллагаанд шинэ хувь нэмэр оруулж, шинэ түлхэц өгөх болно.

Уулзалтаар таван орны сансрын агентлагууд өнгөрсөн онд хийсэн сансрын үйл ажиллагаа болон "БРИКС-ийн орнуудын зайнаас тандан судлах хиймэл дагуулын хамтын ажиллагааны хэлэлцээр"-ийн хэрэгжилтийн талаар танилцуулж, "БРИКС-ийн Сансар огторгуйн хамтын ажиллагааны нэгдсэн комиссын эрх үүргийн тухай баримт бичиг", "БРИКС-ийн зайнаас тандан судлах хиймэл дагуулын мэдээлэл солилцох техникийн дүрэм", "БРИКС-ийн зайнаас тандан судлах хиймэл дагуулын хамтарсан ажиглалтыг хэрэгжүүлэх журам"-ыг хянан баталжээ.