Блинкен худал мэдээлэл тарааж байна
2022-05-27 20:01:48
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 27-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Блинкений сүүлийн үед Хятадын бодлогын талаар хийсэн илтгэлийг няцаасан байна. Тэрээр хэлэхдээ, энэ илтгэл нь үнэн худал, хар цагааныг хутгасан явдал, нэг ёсондоо худал мэдээлэл тарааж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Хятадын дотоод, гадаад бодлогыг гутаан доромжилж байгаа хэрэг, даруй Хятадын хөгжлийг хязгаарлаж, Америкийн ноёрхлын хүчнээ хамгаалах зорилготой юм. Үүнд Хятад улс хатуу дургүйцэж, эрс эсэргүүцэж байна гэжээ.

Ван Вэньбинь сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Америкийн тал өөрийн асуудлаа шийдэж чадахгүй болохоор Хятадын заналхийлэл гэгчийг хөөрөгдөж, дэлхий дахиныг аюулын ангал руу хөтөлж байна. Хятад улс бол дэлхийн дэг журамд хамгийн ноцтой урт хугацааны сорилт болж байна гэж АНУ-ын тал мэдэгдэж байгаа нь хар, цагааныг хутгаж байгаа хэрэг. Хятад улс өнгөрсөнд, одоо, ирээдүйд ч олон улсын дэг журмыг хамгаалагч байх болно. Бидний баримталдаг зүйл бол НҮБ-аар цөм болгосон олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журам, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчимд суурилсан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ байгаа юм гэжээ.