Хятад улсын энхийг сахиулах офицер дайчид
2022-05-27 14:10:32
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 29 нь НҮБ-ын Энхийг сахиулагчдын олон улсын өдөр юм. 1990 оноос хойш Хятад улс НҮБ-ын энхийг сахиулах 30 орчим удаагийн үйл ажиллагаанд оролцож, давхардсан тоогоор 50 мянга шахам энхийг сахиулагчдыг Камбож, Судан, Ливан зэрэг 20 гаруй улс орон, бүс нутгуудад томилж энхийг сахиулах ажиллагаанд оролцуулсан юм. Олон жилийн туршид Хятад улсын энхийг сахиулах хүчний офицер дайчид НҮБ-аас даалгасан энхийг сахиулах үүргээ биелүүлэхээс гадна тухайн нутгийн ард иргэдэд туслан зам, нисэх буудал, гүүр барьж өгч, эмчилгээний үйлчилгээ ханган, усан сурвалж хайж, газар тариалангийн арга техникийг зааж өгөх, хүүхдүүдэд бичгийн хэрэгсэл хүргэж өгсөн байдаг. Тэд бол энх тайвныг хамгаалан сахигчид, бас сайн андууд, сайн түншүүд юм.

Сайн байна уу Хятад улс

△ 2018 оны 3-р сар, Мали улс. Хүүхдүүд Хятад улсын офицер дайчидтай мэндчилж байна.

Худаг өрөмдөж өгөв

△ Хятад улсаас Суданы Дарфурт томилсон энхийг сахиулах инженерийн ангийн офицер цэргүүд тухайн нутагт нийт 14 гүний худаг өрөмдөж өгснийг ард олон ихэд сайшаасан юм.

Элбэг ургац

△ Хятад улсаас Өмнөд Суданд томилсон энхийг сахиулах ангийн офицер цэргүүд иргэдэд газар тариалангийн арга техникийг зааж өгч ургацыг нь нэмэгдүүлэв.

Эд материал хандивлав

△ Хятад улсаас Ливанд томилсон энхийг сахиулах 19 дэх удаагийн анги Ливаны авран туслах цэгт эм бэлдмэл, цар тахлын халдвараас сэргийлэх бараа хандивлав.

Яаралтай хагалгаа

△ Гэнэтийн гэдэсний түгжрэлд өртсөн НҮБ-ын энхийг сахиулах цэргийн албан хаагчийг Суданд суугаа Хятадын энхийг сахиулах эмнэлгийн баг цаг алдалгүй няхуур хагалгаа хийснээр амь насыг нь аврав.

Хамтдаа урагшлан дэвшье

△ Хятад улсаас Өмнөд Суданд томилсон энхийг сахиулах явган цэргийн батальоны офицер цэргүүд үүрэг даалгавар биелүүлэх замдаа бага сургуулийн багш сурагчидтай уулзаж, тэдэнд бүх төрлийн сургалтын болон биеийн тамирын хэрэгсэл бэлэглэсэн байна.