Галт зэвсгийн хяналт ба хүний амь
2022-05-27 14:24:31
Share
Share this with Close
youtube WeChat

Аймшигт хар өдөр 5-р сарын 24-нд тохиов. АНУ-ын Техас мужийн Ювалд хотын Робб бага сургуульд зэвсэгт этгээд халдлага үйлдэж, 19 хүүхэд, 2 багшийн амь насыг бүрэлгэв. АНУ-ын NPR “Энэ онд сургуулийн хашаанд 27 удаа галт зэвсгийн аллага үйлдэгдэж олон хүний амь насыг хөнөөлөө” гэж мэдээлэв.

Америкад, буу зэвсэг хяналтгүй, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэг байнга давтагдсаар ужгирч, нийгмийн хорт хавдар болжээ. Америкийн хүн ам дэлхийн хүн амын 5 хувьд хүрэхгүй боловч, хэрэглэж байгаа буу зэвсэг нь дэлхийн 46 хувийг эзэлж, 100 хүн тутамд 120 галт зэвсэг тоологддог байна. 

Scientific American сэтгүүлд, “Галт зэвсгийн хүчирхийлэл урт хугацаанд үргэлжилсэн Америкийн “халдварт өвчин” болоод байна” гэж нийтэлжээ. АНУ-ын үе үеийн ерөнхийлөгчүүд галт зэвсгийн хүчирхийллийг хориглон зогсооно гэж амласаар ирсэн юм. Гэвч байдал дээрдсэнгүй. Амь үрэгдсэн эгэл жирийн иргэдийн цогцос тэдний амлалтын хариу гэж үү? 

Их Британийн The Guardian сонин, “Америкчууд галт зэвсгийн хяналт улс төр аюулгүй байдлаас үнэтэй гэсэн үзэл баримтлан, улс төрчид галт зэвсгийн наймааны ашгийг голчлон анхаардаг” гэжээ. Тэгвэл NBC мэдээндээ, “АНУ 1776 оноос хойш хариу өгөөгүй хоёр асуултад хариулах ёстой болоод байна. Хичнээн их цус асгаруулж байж зогсоох вэ? Улс төрчид үүнийг анзаарч хэрэг болгодог уу?