БРИКС-ийн "том гэр бүл"-д олон түншүүд нэгдэхийг хүсэж байна
2022-05-27 19:19:15
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 27-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ оны БРИКС-ийн дарга орны хувьд Хятад улс, БРИКС-ийн орнуудын гишүүнээ өргөтгөх үйл явцыг тууштай дэмжиж, "БРИКС+"-ын хамтын ажиллагааг өрнүүлэн, илүү олон үзэл бодол нэгтэй түншүүдийг БРИКС-ийн том гэр бүлд нэгдэхийг хүсэн хүлээж байна гэжээ. 

Он гарснаас хойш, Аргентин зэрэг орнууд БРИКС-т элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 25-нд Хятадын дэвшүүлсэн БРИКС-ийн өргөтгөлийн үйл явцыг Оросын тал дэмжиж буйгаа мэдэгдсэн. БРИКС-ийн цар хүрээг тэлэх талаар та ямар үзэл бодолтой байна гэсэн сэтгүүлчийн асуултад Ван Вэньбинь хариулахдаа, БРИКС орнууд бол шишээр хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааны чухал механизм бөгөөд өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны чухал индэр юм. БРИКС-ийн гишүүн орнуудын механизм байгуулагдсан 16 жилийн турш, эерэг хөгжлийн чиг хандлагыг хадгалж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрсээр байна. БРИКС-ийн орнуудын механизм байгуулагдсанаас хойш, өргөн олон шинээр хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудтай хувь заяаны барилдлагатай байсаар ирлээ гэжээ.