Фарух Сохайл Гоинди: Энэ бол удирдагчийн үлгэр жишээ юм гэв
2022-05-26 20:29:51
Share
Share this with Close
youtube WeChat

"Ши Жиньпин төр улсаа засах тухай өгүүлсэн нь" гэх номыг дэлхий дахин Хятад улсыг ойлгох "үзэл санааны цонх" хэмээн үнэлсээр ирсэн бөгөөд тус номын дотоод гадаад дахь эргэлт борлуулалтын хэмжээ тасралтгүй шинэ дээд амжилт тогтоосоор байна. Хятад болон дэлхийн тод харилцаанд энэхүү бүтээлийг олон хэлээр орчуулагчид болон редакторууд чухал үүрэг гүйцэтгэж байна.   

2017 онд "Ши Жиньпин төр улсаа засах тухай өгүүлсэн нь" гэх номын нэгдүгээр ботийн урду хэл дээрх хэвлэл Пакистанд гарсан юм. Сүүлийн 5 жилийн хугацаанд, энэхүү бүтээл нь пакистанчууд Хятадын удирдагчид болон Хятадын тогтолцоог ойлгох чухал баримт бичиг болж, Пакистаны олон тооны нэр хүндтэй хүмүүс, эрдэмтэн судлаачид болон энгийн уншигчдад нөлөөлсөн юм. Саяхан энэ номын урду хэл дээрх хэвлэлийн гол орчуулагч, Пакистаны ардын хэвлэлийн газрын ерөнхий захирал Фарух Сохайл Гоинди ХТРТ-ийн сурвалжлагчид тусгай ярилцлага өгсөн байна.   

Фарух Сухайл Гоинди бол зохиолч мөртөө Пакистаны Ардын хэвлэлийн газрын ерөнхий захирал юм, уг хэвлэлийн газар нь дэлхийд алдартай улс төрчид, зохиолчид, философичдын бүтээлүүдийг хэвлүүлдгээрээ салбартаа алдартай юм. Фарухын хувьд, "Ши Жиньпин төр улсаа засах тухай өгүүлсэн нь" гэх номын нэгдүгээр ботийн урду хэл дээрх хэвлэлийг орчуулах, хэвлүүлэх ажилд оролцсон нь түүний ажил амьдралд мартагдашгүй зүйл болсон байна.   

Фарух Сохайл Гоинди хэлэхдээ: "Ши Жиньпин төр улсаа засах тухай өгүүлсэн нь" гэх номыг анх олж уншаад түүнд маш гүнзгий татагдсан юм, учир нь энэ бүтээлийн агуулга маш баялаг, орчуулахад тийм ч хялбар бус ч гэсэн маш их ач холбогдолтой юм гэжээ. 

Тэрээр хэлэхдээ: “энэхүү номонд Хятадын соёл, уламжлал, түүх, гүн ухаан болон Хятадын Коммунист Намын онол зэргийг багтаасан байна. Тиймээс энэ номыг орчуулж, Ши Жиньпин даргын төлөвлөгөө болон алсын харааг тайлбарлах нь миний хувьд маш их ач холбогдолтой үйл явц болсон юм” гэжээ.   

Орчуулах үйл явц нь бас суралцах сайхан боломж юм. Улс төрийн шинжлэх ухаанд суралцаж буй эрдэмтэн, зохиолчийн хувьд, Фарух Сохайл Гоинди орчуулах явцдаа олсон хамгийн их ололт амжилт гэвэл даруй Ши Жиньпин дарга Хятадын олон зуун сая ард түмнийг удирдан ядуурлын эсрэг шуурхай тэмцэж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах явцдаа харуулсан үзэл санаа болон үйл ажиллагаа болох юм. Тэрээр хэлэхдээ: Ши Жиньпин даргын удирдан засаглаж буй Хятад улс нь түүний улс төрийн шинжлэх ухааныг судлах сонгодог жишээ болсон юм гэжээ. 

Тэрээр хэлэхдээ: “Ши Жиньпин дарга нийгмийг хэрхэн өөрчилж, олон зуун сая ядуу иргэдтэй улс орныг хэрхэн өөрчлөөд олны анхаарлын төвд авчирсан бэ, энэ бол миний хувьд судалгаанд хамрагдах боломжтой зүйл юм, энэ номын олон бүлгүүд цөм энэ талын агуулгыг хамарсан байна, эдгээрээр дамжуулан би ядуурлаас ангижруулж, эдийн засгийг өсгөх талаарх түүний үзэл санаа болон бодит үйл ажиллагааг мэдэж авсан юм” гэжээ.   

"Ши Жиньпин төр улсаа засах тухай өгүүлсэн нь" гэх номыг орчуулснаар, Фарух Ши Жиньпин даргыг илүү сайн ойлгож, Хятадын удирдагчийн зан чанарын сэтгэл татам байдлыг гүнээ бишрэх болсон байна. 

Тэрээр хэлэхдээ: “тэр маш ухаалаг, тайван мөртөө даруухан, практикыг чухалчилдаг, бүтээлч байж, цогц, гүнзгий манлайлах чадвартай мөртөө итгэмжлэгдсэн удирдагч юм. Үүний зэрэгцээ тэрээр бас бусадтай адилгүй удирдагч юм, орчин үеийн нийгэмд цөөн бус удирдагчид үргэлж үг хэлэх болон хоосон ярих сонирхолтой байдаг бол, харин тэрээр ярихаасаа илүүг үргэлж хийдэг юм” гэжээ.   

Ши Жиньпин дарга Күнзийн үзэл санаа болон Хятадын эртний бусад гүн ухааныг байнга иш татдаг болохыг Фарух ном орчуулах явцдаа олж мэджээ, дорнын эдгээр философи болон түүнийг Ши Жиньпин дарга улс орны засаглалдаа хэрэглэж буй нь Фарухад маш сонирхолтой санагдсан байна.   

Тэрээр хэлэхдээ: “ер нь би Күнзийн сургаалаас гүн сэхээрэл авч, орчин үеийн нийгэмд Күнзийн сургаалыг хэрхэн хэрэгжүүлэх талаар бодсоор байгаа. Тиймээс би орчуулах явцдаа, түүний гүн ухааныг гүн гүнзгий судалсан юм. Эртний гүн ухааныг орчин үеийн амьдралд хэрхэн хэрэгжүүлэх, эртний гүн ухаан, Күнзийн сургаал болон орчин үеийн Хятадын гүн ухааныг хэрхэн холбох вэ гэдэг нь надад маш сонирхолтой байгаа” гэжээ.   

"Ши Жиньпин төр улсаа засах тухай өгүүлсэн нь" гэх ном урду хэлээр хэвлэгдсэний дараа, Пакистаны ардын хэвлэлийн газар пакистаны олон уншигчдаас маш олон сэтгэгдэл хүлээн авчээ. Фарух Сухайл Гоинди хэлэхдээ, Пакистаны улс төр, эрдэм шинжилгээний салбар төдийгүй бас  Пакистан-Хятадын найрамдал, Пакистан-Хятадын эдийн засгийн хонгилд анхаарал хандуулдаг уншигчид цөм энэ номыг өндрөөр үнэлэв. Ши Жиньпин даргын энэхүү номонд өгүүлсэн улс орны засаглалын тухай үзэл баримтлал болон дорнын мэргэн ухаан нь пакистанчуудад ашиг тусаа өгөхөөс гадна бас бусад орны эрдэм боловсролтой хүмүүс суралцавал зохино хэмээн тэд үзсэн байна гэжээ.