Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай хүчин зүйлүүд өөрчлөгдөөгүй гэв
2022-05-27 20:13:17
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны яамнаас гаргасан сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, энэ оны 1-р сараас 4-р сар хүртэл, бүх улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалтыг татсан өсөлтийн хурд 20.5%-д хүрчээ. Өнгөрсөн жилийн сайн үндэс суурь дээр, энэ оны эхний 4 сард мөн л хоёр оронтой тоогоор өссөөр хэвээр байна. Худалдааны яамны холбогдох хариуцлагатан 19-ний өдөр хэлэхдээ, Хятадын эдийн засаг урт хугацаанд тогтвортой сайжрах үндсэн байдал өөрчлөгдөөгүй байна, дотоодын зах зээл маш том, гадаадын компаниуд Хятадад урт хугацаагаар хөгжих хэтийн төлөвөө өөдрөгөөр харж байгаа гэжээ. 

Kacher Clean Technology хэмээх хязгаарлагдмал компани нь Жянсу мужийн Чаншу хотод төвтэй Германы хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгж юм. Тус компани анх 3-р сард Сужоугийн аж үйлдвэрийн паркад дэлхийн анхны өндөр технологийн R&D төвийг барихаар төлөвлөж байсан ч цар тахлын улмаас төсөл зогсонги шатанд орохоос өөр аргагүй болсон юм. Үүнтэй холбогдуулан Сужоугийн аж үйлдвэрийн паркийн хөрөнгө оруулалтыг дэмжих товчоо тус компанид тусгай төлөөлөгч болон онлайн зөвшөөрлөөр дамжин судалгаа, хөгжлийн төвийг хурдан бүртгүүлэхэд тусалж, дараагийн бэлтгэл ажлыг ахиулсан байна. Тус компанийн үйлдвэрлэлийн ерөнхий менежер Мауро танилцуулахдаа: “Бидэнд тулгамдаж буй асуудал болон шаардлагыг ойлгосны дараа, засгийн газар бидэнтэй харилцаа холбоо тогтоох өндөр үр ашигтай механизмыг бий болгож, видео, утас, WeChat болон и-мэйл гэх мэт онлайн төрөл бүрийн хэлбэрээр дамжуулан ганцаарчилсан үйлчилгээ хангаж, янз бүрийн асуудлыг хурдан шийдвэрлэж өгсөн байна” гэжээ. 

Энэ он гарснаас хойш COVID-19 тахал дахин давтагдаж, олон улсын ээдрээтэй мөртөө тасралтгүй өөрчлөгдөж буй нөхцөл байдал үүссэн зэрэг хүчин зүйлээс болж, дэлхийн эдийн засаг болон аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээнд сорилт авчирч, дотоодын тахлын шинэ үе нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд хүндрэл учруулж, нөлөөлсөн байна. Хятадын холбогдох байгууллага болон орон нутгууд олон талаар хүчин чармайлт гарган шинэ арга замуудыг хайж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд өрсөлдөөн сорилтод идэвхтэй хариу үйлдэл үзүүлэхэд нь тусласан байна. Үндэсний хөгжил, өөрчлөлтийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Мэн Вэй хэлэхдээ: “Гадны хөрөнгө оруулалттай зарим аж ахуйн нэгжийн ложистик, тээвэрлэлт гацаж, хүлээлт нь тогтворгүй байгааг бид ихээхэн анхаарсан юм. Ингээд холбогдох тогтоолын дагуу Үндэсний хөгжил, өөрчлөлтийн хороо зэрэг байгууллага болон орон нутгийн засаг захиргаа цаг тухайд нь арга хэмжээ авч, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд цар тахлын нөлөөг даван туулах, ажил, үйлдвэрлэлээ сэргээхэд тусалж, гадаадын хөрөнгө оруулалттай төслүүд бүтээн байгуулалт, үйл ажиллагаагаа эмх цэгцтэй явуулахыг дэмжсэн байна” гэжээ. 

Хятадын Худалдааны яамнаас гаргасан сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, энэ оны 1-р сараас 4-р сар хүртэл, бүх улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалтыг татсан өсөлтийн хурд 20.5%-д хүрчээ. Өнгөрсөн жилийн сайн үндэс суурь дээр, энэ оны эхний 4 сард мөн л хоёр оронтой тоогоор өссөөр хэвээр байна. Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шу Жуэтин задлан шинжлэхдээ: “Бүх бүс нутаг, олон байгууллага халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих ажлыг ерөнхийлөн зохицуулж чадсан байна, Хятадын эдийн засаг урт хугацаанд тогтвортой сайжрах үндсэн байдал өөрчлөгдөөгүй байгаа ба дотоодын зах зээл маш том, гадаадын компаниуд Хятадад урт хугацаагаар хөгжих хэтийн төлөвөө өөдрөгөөр харж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг зөвшөөрөх сөрөг жагсаалтын шинэ хувилбар нь автомашины үйлдвэрлэл зэрэг салбарт гадаадын хувь эзэмших харьцааны хязгаарлалтыг  улам сулруулж, гадаадын хөрөнгө оруулалтын цар хүрээг үр дүнтэй өсгөсөн байна” гэжээ. 

Үндэсний хөгжил, өөрчлөлтийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Мэн Вэй хэлэхдээ: одоогийн байдлаар "Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн аж үйлдвэрийн каталог"-ийн шинэчилсэн найруулгын талаар олон нийтээс нээлттэйгээр санал авч байна. Энэ удаад өөрчлөлт оруулж байгаагийн үндсэн зарчим нь даруй "нийт хэмжээг нэмэгдүүлж, бүтцийг шилдэгжүүлэх" зорилгоор гадаад хөрөнгийн ашиглалтыг дэмжих явдал юм, гол зорилго нь гэвэл аж үйлдвэр, үйлдвэрлэлийн чанартай үйлчилгээ зэрэг гол салбарууд болон төв, баруун, зүүн хойд зэрэг гол бүс нутагт гадаадын хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн дэмжих явдал юм гэжээ.