“Америкийг саймсран Азиас урваж” буй Японы зарим улс төрчид
2022-05-27 12:59:40
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ, Япон, Энэтхэг, Австралийн удирдагчид саяхан Токио хотноо “Дөрвөн талт механизм” буюу QUAD-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, Японы Ерөнхий сайд Фумио Кишида даргалсан байна. Уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд Хятадын нэрийг шууд дурдаагүй ч Японы хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээс харахад, QUAD-ийн зорилго нь маш тодорхой юм байна. Япон, АНУ-ын удирдагчдын яриа хэлэлцээ болон Япон Америкийн хамтарсан мэдэгдэл дэх Хятадтай холбоотой сөрөг, буруу үг, үйлдэл зэргээс харахад  Японы зарим улс төрчид сөргөлдөөн өдөөж,  “АНУ-ыг саймсран, Азиас урваж” байгаа нь улам бүр тодорхой болж байна.

Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, энэхүү “Дөрвөн талт механизм”-ын дээд хэмжээний уулзалт нь цэрэг, нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар Хятад улстай сөргөлдөж байна. Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр Фумио Кишида хэлэхдээ,  QUAD нь “Дорнод тэнгис, Өмнөд тэнгисийн одоогийн байдлыг ганц талаас өөрчлөх гэсэн оролдлогод  их санаа зовж байна” гэсэн бөгөөд ирэх таван жилд Ази Номхон далайн бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжих, хөрөнгө оруулалт зэрэгт 50 гаруй тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгджээ.

Нарийвчлан авч үзвэл, Хятадтай “Хоёр талаар сөргөлдөх”  Японы зорилго биелэгдэх боломжгүй. Цэргийн талд авч үзвэл, тухайн үед АНУ-ын удирдан байгуулсан Умард Атлантын далайн  конвенцын байгууллага нь Зөвлөлтийг дайснаа хэмээн төсөөлж байжээ. Өдгөө АНУ, Их Британи, Австралийн байгуулсан цэрэг армийн шинж чанартай “Гурван талт аюулгүйн түншийн харилцаа” буюу  AUKUS нь Азид “шинэ хүйтэн дайн” дэгдээхийг оролдож байгаа тул Индонез, Малайз зэрэг Азийн олонх улс түүнд эргэлзээтэй дээрээ шүүмжилж байна.

Эдийн засгийн хувьд QUAD нь нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалт хэмээн онцолж буй нь “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад чиглүүлсэн зорилготой. Японы улс төрчид “Бүс ба зам”-ын ажилд сэтгэл түгшсээр боловч олон улсын нийгэмлэгт зөвхөн АНУ л түүний “Зүрх сэтгэлийг нь мэдэгч” болж байгаа юм. “Бүс ба зам”-тай сөргөлдөх хүчин бүхий жижиг бүлэглэлээ даруй байгуулах нь Японы улс төрчдийн тулгамдсан хүсэлт болж байна.

2013-2021 оны хооронд Хятад улс “Бүс ба зам” дагуух орнуудад нийт 161.3 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Хятадын аж ахуйн нэгжүүд дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар өрсөлдөх чадал ихтэйг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч  байгаа. QUAD энэ талаар дахиад хэдэн орныг татсан ч давж чадашгүй юм.

Өнөөдрийн Азийн бүс нутгийн энх тайван хөгжил тийм ч амархан олдоогүй. Улс орныхоо бүрэн эрх аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалах Хятадын шийдвэр зориг бат бөх юм.