Аж үйлдвэрийн компаниудын ашиг өсчээ
2022-05-27 15:22:09
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний статистикийн газраас өнөөдөр буюу 5-р сарын 27-нд нийтэлсэн тоо бүртгэлд харуулснаар, 4-р сард улсын дотоодын зарим бүс нутгуудад тахлын халдвар олон газарт удаа дараа дэгдэж, аж үйлдвэрийн компани нэгжүүдийн үйлдвэрлэлд нэлээд сөрөг нөлөө учруулж, үйлчилгээ, аж үйлдвэрийн компаниудын ашиг орлого буурав. Хүнд, ээдрээтэй нөхцөл байдалтай бүх бүс нутгийн захиргаад Намын төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэр зааврыг хэрэгжүүлж, цар тахлын сөрөг нөлөөнд идэвхтэй хариу арга хэмжээ авчээ. Эрчим хүчний хангамжийг баталгаажуулах, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой байдлыг хангах, бодит эдийн засгийн хөгжлийг дэмжих зэрэг үр дүнтэй арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлсэнээр үйлдвэрлэл, эдийн засгийг эрчимтэй сэргээж чадлаа.
 
Нөхцөл байдлыг ерөнхийд нь дүгнэхэд, улсын дотоодын цар тахлын богино хугацааны нөлөөлөл, олон улсын илүү төвөгтэй, хүнд нөхцөл зэрэг хүчин зүйлсийн уршгаар үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн ашиг 4-р сард богино хугацааны дарамтад орсон боловч үндэсний хэмжээнд тахлын байдал ерөнхийдөө тогтворжиж, аж ахуйн нэгжүүдийн ажил, үйлдвэрлэлийг сэргээх үйл явц эмх цэгцтэй урагшилж, зах зээлд оролцогчдын ачааллыг улам бууруулж, төрөл бүрийн бодлогын үр нөлөө үргэлжлэн гарч, аж ахуйн нэгжүүдэд сэргэлт мэдрэгдэж эхлэв. Дараагийн шатанд "Халдвараас сэргийлж, эдийн засгаа тогтворжуулж, хөгжлийн аюулгүй байдлыг хангах ёстой" гэсэн Намын төв хорооны шаардлагуудыг сайтар хэрэгжүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх ажлыг үр ашигтай зохицуулах, хөгжлийн аюулгүйн байдлыг анхаарах зэрэг шаардлага тавигджээ. Намын төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэр, зохицуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлж, аж үйлдвэрийг идэвхтэй гүнзгийрүүлж, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг хааж, гацааж байгаа зүйлсийг илрүүлж аж ахуйн нэгжүүдийг хүндрэлээс ангижрахад тусалж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн сэргээхэд илүү олон ашигтай нөхцөлийг бүрдүүлнэ.