Номхон далайн арлын орнуудтай харилцаагаа хөгжүүлнэ
2022-05-27 10:52:45
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И орон нутгийн цагаар 5-р сарын 26-нд Хониара боомтод Соломоны арлууд улсын Гадаад харилцааны сайд Жеремиах Манелегийн хамт сурвалжлагчидтай уулзаж, Өмнөд Номхон далайн бүсэд хийсэн энэ удаагийн айлчлалын талаар танилцуулав.

Ван И онцлохдоо, Хятад улс нь Номхон далайн арлын орнуудтай харилцаагаа хөгжүүлэхэд “дөрвөн зүйл”-ийг баримтална гэв. Тухайлбал:

Нэгд, эрх тэгш харилцах. Хятад улс том жижиг гүрэн эрх тэгш байхыг баримталсаар ирсэн бөгөөд ашиг тусын зөв зүйтэй үзэл баримталж, үнэнч, бодитой, найрсаг, дотно байх үзэл ойлголтоор арлын орнуудтай найрсаг харилцаагаа хөгжүүлж, арлын орнуудыг Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг болгож, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын чухал түншээ болгож байна.

Хоёрт, харилцан хүндэтгэх. Арлын орнуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг Хятадын тал ямагт хүндэтгэж, арлын орнуудын ард түмэн өөрийн улс орныхоо бодит байдалд зохицсон хөгжлийн замналаа эрэлхийлэхийг хүндэтгэн, арлын орнуудтай харилцах, хамтран ажиллахдаа бид арлын орнуудын дотоод засаглалд хөндлөнгийн оролцоо хийхгүй, ямар ч улс төрийн угтвар нөхцөл дагуулахгүй, түүнчлэн ямар ч геополитикийн ашиг сонирхол хайхгүй юм.

Гуравт, хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрэхийг баримталах. Хятад улс Номхон далайн арлын орнуудын хөгжлийн санаачлагч, бүтээн байгуулагч, дэмжигч нь байж, арлын орнуудтай төрөл бүрийн салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, арлын орнуудын эдийн засгаа хөгжүүлэх, иргэдийнхээ амьдралыг сайжруулах, бие даан хөгжих чадвараа нэмэгдүүлэхэд нь чин сэтгэлээсээ тусалж, арлын орнуудтай Хятад улсын хөгжлийн ашиг тусаас хуваалцах болно.

Дөрөвт, нээлттэй, уужуу багтаамжтай байхыг баримтлах. Өмнөд Номхон далайн бүс нь нээлттэй хамтын ажиллагааны индэр байх ёстой, харин зүй бус өрсөлдөөний талбар байх ёсгүй. Хятадын тал арлын орнуудтай хамтран ажиллах нь ямарваа нэгэн улс оронд чиглэхгүй, түүнчлэн ямарваа улс орны саад учруулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүний зэрэгцээ бид арлын орнуудын бусад орнуудтай нэгэнтээ байгуулсан төрөл бүрийн харилцааг хүндэтгэж, нээлттэй байр суурь баримталж, бүс нутгийн дотоодын болон гаднын бусад орнуудтай гурван талт хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна гэв.