Орос-Украины мөргөлдөөнд АНУ хүлээх ёстой хариуцлагаа үүрэглэх ёстой
2022-05-27 19:27:33
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 27-ны өдөр хэлэхдээ, Ираны ГХЯ-ны сайдын байр суурийг Хятад улс анхааралдаа авлаа. Энэ нь Орос, Украины мөргөлдөөнд АНУ ямар хариуцлага хүлээх ёстойг олон улсын хамтын нийгэмлэг тодорхой бөгөөд үнэнхүү ойлгож байгааг дахин харуулж байна гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Ираны Гадаад хэргийн сайд Абдуллахян Давосын дэлхийн эдийн засгийн форумын жил тутмын уулзалтын үеэр АНУ, НАТО-гийн өдөөн хатгалга нь Орос, Украины хооронд мөргөлдөөн үүсэхэд хүргэсэн гэж мэдэгдээд, Орос-Украины мөргөлдөөнийг яриа хэлэлцээ, дипломат арга замаар зохицуулахыг Ираны тал дэмжиж байна гэж илэрхийлжээ. 

Ван Вэньбин онцлохдоо, үнэндээ НҮБ-ын 190 гаруй гишүүн орнуудаас 6 тэрбум гаруй хүн амтай 140 гаруй улс орон Оросын эсрэг хориг арга хэмжээнд оролцоогүй байна. Олон улсын эрх зүйн үндэслэл дутмаг, Аюулгүйн Зөвлөлийн зөвшөөрөл аваагүй ганц талын хориг арга хэмжээг  Дэлхийн улс орнуудын дийлэнх нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд бүгд эсрэг талд зогсож, сөргөлдөхийг эсэргүүцэж байна гэжээ.

Ван Вэньбинь онцлохдоо: АНУ олон улсын хамтын нийгэмлэгийн бодитой үзэл бодол, шударга дуу хоолойг хянамгай мөрдөж, Украины хямралд хүлээх ёстой хариуцлагаа нухацтай тунгаан бодож, Оростой иж бүрэн яриа хэлэлцээг яаралтай эхлүүлж, хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхийн тулд нөхцөл бүрдүүлэх ёстой, харин хагарлыг бий болгож, гал дээр тос нэмэх ёсгүй юм гэжээ.