Хятад улс НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжинэ
2022-06-24 23:44:55
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын 24-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд Дэлхийн хөгжлийн асуудлаарх өндөр түвшний яриа хэлэлцээг даргалах үеэр хэлсэн үгэндээ, Хятад улс НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийллээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад улс дэлхийн хөгжлийн хамтын ажиллагааг олон талаар дэмжиж, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны тусламжийн санг "Дэлхийн хөгжил, Өмнө Өмнөдийн хамтын ажиллагааны сан" болгон хөгжүүлж, 3 тэрбум ам долларын үндсэн дээр 1 тэрбум ам долларыг нэмж санхүүжүүлнэ. Дэлхийн хөгжлийн санаачилгад хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Хятад-НҮБ-ын Энх тайван, хөгжлийн сан дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ.

Хятад улс талуудтай гол салбар дахь хамтын ажиллагааг ахиулж, хөгжлийн нөөцийг дайчлан, ядуурлыг бууруулах чиглэлээр дэлхийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хүнсний үйлдвэрлэл, хангамжийн чадавхыг сайжруулж, цэвэр эрчим хүчний түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн, вакцины инновацын судалгаа, хамтарсан үйлдвэрлэлийг эрчимжүүлнэ. Газар ба далайн экологийг хамгаалах, тогтвортой ашиглахыг дэмжиж, нийт иргэдийн дижитал мэдлэг, ур чадварыг дээшлүүлэн, аж үйлдвэржилтийн өөрчлөлт, шинэчлэлийг түргэтгэж, дижитал эриний дэд бүтцээр холбохыг дэмжиж, улс орнуудын хөгжилд шинэ түлхэц өгнө. 

Хятад улс олон улсын хөгжлийн мэдлэг, туршлага солилцох тавцанг буй болгож, дэлхийн хөгжлийг дэмжих төвийг байгуулан, дэлхийн хөгжлийн мэдлэгийн сүлжээ байгуулж, төр засаглал, удирдлагын туршлага солилцож, бие биеэсээ туршлага хуримтлуулахыг дэмжинэ. Мөн Дэлхийн залуучуудын хөгжлийн чуулга уулзалтыг зохион байгуулж, НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд өргөн хүрээний хүчнийг нэгтгэх дэлхийн залуучуудын хөгжлийн үйл ажиллагааны хөтөлбөрийг гаргана.