Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин саяхан Аньхүй мужийн Тайхэ сяний үр тариа тариалагч томоохон өрх Шюй Цуншянд хариу захидал илгээж, тухайн нутгийн тариаланчдад мэндчилгээ дэвшүүлэн, бүх Хятадын үр тариа тариалагч томоохон өрхүүдэд эрмэлзэл найдлага дэвшүүлсэн байна.
Ши Жиньпин захидалдаа, Аньхүй мужийн Тайхэ сяний үр тарианы сайн тариаланчин таны тухай би эргэн санаж байна. Танай тариалсан улаан буудай элбэг ургац авсан бөгөөд үр хойч нар тань ч таныг даган хөдөө аж ахуй эрхэлж байгааг сонсоод би сэтгэлдээ маш баяртай байгаа гэжээ.
Ши Жиньпин захидалдаа: Уутаараа дүүрэн амуу буудайтай байвал амьдралд сандарч зовох юмгүй гэдэг үг байдаг. Үр тарианы үйлдвэрлэлийг би ямагт анхаарсаар ирсэн бөгөөд анхан шатанд ажиллахдаа ч тариалангийн талбайд байнга очиж хардаг. Хятадын ард түмний үр тариагаар өөрийгөө хангах байдлыг баталгаатай байлгах, үр тарианы тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх, үр өгөөж хүртээх, аж амьдралыг нь улам сайжруулахын тулд эдгээр жилүүдэд намын төв хорооноос үр тарианы үйлдвэрлэлийг дэмжих багц бодлогууд гаргасан юм. Үр тариа үйлдвэрлэгч томоохон өрхүүд цар хүрээ, бизнес эрхлэлтийн давуу талаа хэрэгжүүлж, орчин үеийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийг идэвхтэй ашиглан, өргөн олон жижиг тариаланчид үр тариа илүүхэн үйлдвэрлэх, сайн сортын үр тариа тариалахыг нь дайчлан, хамтдаа үндэсний үр тарианы аюулгүй байдлын төлөө хүч нэмрээ өргөхийг хүсэж байна гэв.
Шюй Цуншян бол Аньхүй мужийн Фу-Ян хотын Тайхэ сяний Жюсянь суурингийн Жанхуай тосгоны тариачин юм. Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн талаар судалгаа хийсээр ирсэн бөгөөд 2010 онд хөдөө аж ахуйн тариалалтын мэргэжлийн хоршооллыг ахлан үүсгэн байгуулж, улмаар тухайн нутгийн үр тарианы үйлдвэрлэлийн томоохон өрх болж, бүх Хятадын хөдөлмөрийн жишээч, Бүх Хятадын үр тарианы үйлдвэрлэлийн жишээч зэрэг яруу алдрын цолыг хүртсэн юм. 2011 оны 4-р сард Ши Жиньпин дарга Жанхуай тосгонд ажиллах үедээ Шюй Цуншян болон түүний нутгийн олон түмнээс улаан буудайн тариаллын байдлын талаар лавлан ойлгосон байдаг. Саяхан Шюй Цуншян Ши Жиньпин даргад захидал бичиж, арав гаруй жилийн турших үр тарианы үйлдвэрлэл, олон нийтэд туслан ядуурлаас ангижруулсан зэрэг байдал хийгээд сэтгэгдлээ тайлагнаж, түүнчлэн цаашид ч хөдөө аж ахуйн судалгаа, сурталчилгааны ажлаа сайтар хийж, нэн олон тариачид үр тариа илүүхэн үйлдвэрлэх, сайн үр тариа тариалахыг нь дайчлах шийдвэр зоригтой байгаагаа илэрхийлсэн юм.