Байгалийн хийн нийлүүлэлт тасалдвал Европын зарим оронд ноцтой нөлөөлнө
2022-06-30 11:24:27
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 6-р сарын 28-нд олон улсын үнэлгээний агентлагийн нэг тайланд хэлэхдээ, хэрэв ОХУ-аас ЕХ-нд нийлүүлэх байгалийн хийн нийлүүлэлт тасалдвал Төв болон Зүүн Европын зарим оронд инфляц даамжрах, эдийн засагт сөрөг өсөлт илрэх зэрэг ноцтой байдал үүсэж болошгүй гэжээ. 

Тайланд, Оросын байгалийн хийн нийлүүлэлт тасалдвал Словак, Унгар, Чех улсууд хамгийн их хохиролд учрах болно, учир нь эдгээр улсууд Оросын хийнээс ихээхэн хамааралтай бөгөөд бусад орлуулах бүтээгдэхүүн байхгүй. Харин Польш, Литва, Румын улсууд үндсэндээ өөр эрчим хүчний эх үүсвэртэй эсвэл дотоодын үйлдвэрлэлээ хангасан тул түүний нөлөөнд бага өртөх болно гэжээ.

Нийлүүлэлт болон дэд бүтцийн хязгаарлалтаас үүсэлтэй Оросын байгалийн хийн таслалдаас учруулах алдагдлыг Европын холбоо гурван жил гаруйн хугацаа зарцуулж бүрэн нөхөх магадлалтай хэмээн тайланд дурджээ.

Энэ оны дөрөвдүгээр сараас Болгар, Польш, Финланд зэрэг орнуудын зарим эрчим хүчний компаниуд ОХУ-ын "Рублийн төлбөр тооцооны дүрэм"-ээс татгалзсан тул ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ тасалсан байна.