"Нэг орон хоёр систем"-ыг тууштай баримталбал Хонконгийн ирээдүй гэгээн саруул байх болно
2022-06-30 17:58:08
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 6-р сарын 30-ны үдээс хойш тусгай галт тэргээр Хонконгийн Ковлоны баруун өртөөнд хүрч, Хонконгийн олон салбарынхан халуун дотноор угтан авсан байна. Ши Жиньпин хэлэхдээ, "Нэг орон хоёр систем" бол Хонконгийн урт хугацаанд цэцэглэн хөгжиж, тогтвортой байхыг батлах, Хонконгийн ахан дүүсийг аз жаргалтай байлгах сайн тогтолцоо мөн. "Нэг орон хоёр систем"-ыг тууштай баримталбал Хонконгийн ирээдүй гэгээн саруул байх болно гэжээ.

Хонконгийн Ковлоны баруун өртөөнд Ши Жиньпин болон түүний гэргийг Хонконгийн олон салбарынхан халуун дотноор угтан авсан байна. Ши Жиньпин угтах ёслол дээр үг хэлж тэмдэглэхдээ, би Хонконг анхаарч халамжилсаар ирсэн. Төв засгийн газар болон миний санаа Хонконгийн ахан дүүстэй хамт байсаар юм. Өнгөрсөн хэсэг хугацаанд Хонконг ноцтой хүчир бэрхшээл, өрсөлдөөн сорилтыг даван гарч, өрнүүн хөгжих амьжиргааны хүчээ харуулсан байна. "Нэг орон хоёр систем" бол хүчирхэг амьжиргааны хүчинтэй байж, Хонконгийн урт хугацааны хөгжил цэцэглэл тогтвортой байдлыг батлах, Хонконгийн ахан дүүсийн аз жаргалтай амьдралыг батлах сайн тогтолцоо юм. "Нэг орон хоёр систем"-ыг гуйвшгүй баримталбал Хонконгийн ирээдүй илүү сайн сайхан болж, Хонконг Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтад чухал хувь нэмэр оруулах болно гэжээ.

7-р сарын 1-нд болох Хонконг эх орондоо эргэж нэгдсэний 25 жилийн ойн арга хэмжээ болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн 6 дахь сонгуулийн захиргааны тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцож, Хонгконгийн ажил байдалтай танилцана.