Ши Жиньпин Ли Жячаотой уулзав
2022-07-01 16:30:24
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 1-ний өдөр Хонконгт Хятад улсын дарга Ши Жиньпин Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн шинээр томилогдсон засаг дарга Ли Жячаотой уулзав.

Ши Жиньпин Ли Жячаог Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн 6 дахь засаг даргаар томилогдсонд нь баяр хүргэв. Тэрээр хэлэхдээ, 25 жилийн хугацаанд, "нэг улс, хоёр систем"-ийн практикийн хэрэгжилт ба Хонконгийн хөгжил цэцэглэл түүхэн шинэ гараанд хүрэв. Өргөн олон ард иргэд та болон шинэ ээлжийн онцгой бүсийн захиргаанд хүсэл найдвараа тавьж байна. Онцгой бүсийн захиргааны засаг даргын үндсэн хуулиар хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, "нэг улс, хоёр систем"-ийн бодлого, үндсэн хуулийг бүрэн, зөв оновчтой хэрэгжүүлж, Хонконгийн нийгмийн бүх салбарын хүмүүсийг нэгтгэн, Хонконгийн эмх замбараагүй байдлаас засаглал руу шилжих шилжилтийг дэмжихийн тулд онцгой бүсийн захиргааг удирдан хичээн ажиллана гэдэгт найдаж байна. Төв засгийн газар таныг болон онцгой бүсийн шинэ ээлжийн захиргааг хуулийн дагуу удирдахад бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэжээ.

Ли Жячао дарга Ши Жиньпин болон Төв засгийн газарт итгэл хүлээлгэсэнд талархал илэрхийлээд, том үүрэг хариуцлагаа ухамсарлаж, онцгой бүсийн захиргааг удирдан тууштай ажиллаж, засаглалын шинэ уур амьсгалыг бий болгон, хөгжлийн шинэ хуудсыг бичиглэхийн төлөө бүх хүчээ дайчлан хичээн ажиллах болно гэжээ.