Цөмийн асуудлаарх хэлэлцээрт Иран эерэг байр суурьтай байна
2022-07-01 13:03:02
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын 30-нд Ираны ГХЯ-ны веб сайтад мэдээлснээр, Ираны Гадаад хэргийн сайд Абдуллахян хэлэхдээ, Катарын нийслэл Дохад болсон Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрийг сэргээн хэрэгжүүлэх тухай хэлэлцээнд Иран эерэг байр суурьтай байна гэжээ.

6-р сарын 28-29-нд Европын холбооны зохицуулалтаар Иран, АНУ Дохад хоёр хоногийн шууд бус хэлэлцээ хийв.  Абдуллахян 29-ний орой Катарын Шадар сайд бөгөөд ГХЯ-ны сайд Мохаммедтэй утсаар ярихдаа, Катар улс тус хэлэлцээг зохион байгуулж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, Иран бодит зөвшилцөлд хүрэх хүртэл хэлэлцээгээ үргэлжлүүлэх шийдвэртэй байна гэв. Ираны тал хэлэхдээ,  "АНУ бодит ажиллагаа хэрэгжүүлбэл сайн байна, бид тогтвортой, урт хугацааны хэлэлцээр байгуулахад бэлэн байна" гэжээ.

ЕХ-ны зохицуулагч бөгөөд ЕХ-ны Гадаад харилцааны агентлагийн нарийн бичгийн даргын орлогч Мора 29-ний өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэлэхдээ, Америк, Ираны хоёр тал Дохад хоёр хоногийн турш "яаралтай" хэлэлцээ хийсэн ч ЕХ-ны багийн зохицуулагчийн хүсээл байсан ахиц дэвшилд хүрч чадсангүй гэсэн байна.