Эх газар болон Хонконг хоорондын худалдааны хэмжээ 6 дахин нэмэгджээ
2022-07-01 12:55:48
Share
Share this with Close
youtube WeChat

Хонконг эх оронтойгоо нэгдсэний 25 жилийн ой энэ онд тохиож байна. 25 жилийн турш, эх газар болон Хонконг хоорондын худалдааны хэмжээ 6.1 дахин нэмэгджээ. 2021 оны сүүлч хүртэлх байдлаар, эх газар нь Хонконгоос 1.4 их наяд гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг татсан нь эх газрын нийт гадаадын хөрөнгө оруулалтын 57.6 хувийг эзэлж, Хонконг нь худалдаа, хөрөнгө оруулалтын чухал зам суваг болсоор иржээ.

Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал нь дэлхийн 220 орчим газар нутагтай агаараар холболддог бөгөөд Хонконг болон дэлхийн улс орнуудын хооронд өдөр бүр 1100 гаруй нислэг үйлддэг. Энэ оны дөрөвдүгээр сард Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудлын гурав дахь хөөрөх зурвасын туршилтын нислэг амжилттай болж, удахгүй албан ёсоор ашиглалтад орох юм. Тухайн үед Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал нь Гуандүн-Хонконг-Макаогийн их булангийн бүс дэх олон улсын тэргүүлэх нисэх онгоцны буудал болох юм байна.

Тоо баримтаас харахад, 1997-2021 онд эх газар болон Хонконгийн худалдааны хэмжээ 50.77 тэрбум ам.доллар байснаа 360.33 тэрбум ам.доллар болтол нэмэгдэж, 6.1 дахин буюу жилийн дундаж өсөлт 8.5%-д хүрсэн байна. 2021 оны эцсийн байдлаар, эх газар Хонконгийн 1.4 их наяд гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг татсан нь эх газрын нийт гадаадын хөрөнгө оруулалтын 57.6 хувийг эзэлж байна. Харин эх газраас Хонконг руу санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 800 тэрбум ам.доллаоос давсан нь эх газрын гадагшаа чиглэсэн санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалтын 53.2 хувийг эзэлжээ. Худалдаа, хөрөнгө оруулалтын чухал зам суваг болох Хонконгийн үүрэг роль улам нэмэгдсээр байна. 2013 оноос хойш Хонконг болон эх газрын аж ахуйн нэгжүүд "Бүс ба зам" дагуух улс орнуудад хөрөнгө оруулалт хийх талаар 7 жил дараалан хэлэлцээ хийсэн бол дотоодын 1000 гаруй аж ахуйн нэгжийг татан оролцуулж, 70 гаруй төрлийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санал санаачилгыг дэмжсэн байна.