“Нэг улс хоёр систем” нь ямар тогтолцоо вэ?
2022-07-01 15:07:29
Share
Share this with Close
youtube WeChat

△Хонконгийн Жинь Зы Жин өргөн чөлөө

6-р сарын 30-ны өдрийн үдээс хойш Фушин нэрэмжит тусгай галт тэргээр Хонконгт хүрэлцэн очсон Хятад улсын дарга Ши Жиньпин Ковлоон хурдны төмөр замын баруун вокзал дээр илтэл тавихдаа: “Нэг улс хоёр систем” бол Хонконгийн урт хугацааны хөгжил цэцэглэл тогтвортой байдлыг баталгаажуулах, Хонконгийн элэг нэгтнүүдийн ашиг сонирхлыг хамгаалах сайн тогтолцоо гэдгийг практик гэрчиллээ. “Нэг улс хоёр систем”-ийг өчүүхэн ч хэлбэрэлтгүйгээр хэрэгжүүлбэл Хонконгийн ирээдүй нэн сайн сайхан болох нь зайлшгүй гэв.

“Нэг улс хоёр систем” буюу “Нэг улс орон, хоёр зүйлийн тогтолцоо” гэдэг нь нэг Хятад улсын урьдач нөхцөл доор улсын гол цогц социализмын тогтолцоог баримтлан, Хонконг, Макао, Тайвань уулын капиталист тогтолцоогоо хадгалахыг хэлж байгаа юм. 20-р зууны 80-аад оны эхэн үед, улс орны энх тайван нэгдлийг биелүүлэхийн тулд Хятад улсын тухайн үеийн удирдагч агсан Дэн Шяопин бүтээлчээр “Нэг улс хоёр систем”-ийн шинжлэх ухаанч үзэл баримтлалыг дурдсан бөгөөд Хонконгийн асуудлыг шийдвэрлэхэд түрүүлэн хэрэглэсэн юм.

“Нэг улс хоёр систем” зарчмын дагуу Хятад улсын засгийн газар Их Британийн засгийн газартай дипломат хэлэлцээ хийж, Хонконгийн тухай түүхээс үлдэгдсэн асуудлыг амжилттай шийдвэрлэв.

△1997 оны 6-р сарын 30-наас 7-р сарын 1-ны үүрээр, Хятад улс болон Их Британи нь Хонконгийн засгийн эрхийг хүлээлгэн өгөх хүлээн авах ёслолын арга хэмжээг Хонконгийн үзэсгэлэнгийн төвд зохиов

1997 оны 7-р сарын 1-нд, Хятад улсын засгийн газар Хонконгт бүрэн эрхээ сэргээн хэрэгжүүлж, Их Британиас Хонконгийг 150 жил колоничлон ноёрхсоныг эцэс болгож, Хонконгийн Засаг Захиргааны Онцгой Бүсийг байгуулж, Хонконгийн элэг нэгтнүүд эх орныхоо газар нутаг дээрх жинхэнэ эзэн нь болж чадсан билээ.

△Хонконгийн Виктория боомтын хоёр талын өндөр цогцолборууд тод гэрлээр чимж, том дэлгэцэн дээр Хонконг эх орныхоо эрх мэдэлд эргэж нэгдсэний 25 жилийн ойг тэмдэглэсэн бичээстэй бичлэгийг үзүүлжээ.

△25 жилд, Хонконг олон улсын банк санхүүгийн төв хэвээрээ байна

“Нэг улс хоёр систем” нь түүхээс үлдэгдсэн Хонконгийн  тухай асуудлыг шийдвэрлэсэн хамгийн сайн арга зам, түүнчлэн Хонконг эх орныхоо эрх мэдэлд эргэж нэгдсэнээс хойш урт хугацаанд хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хадгалахын хамгийн сайн тогтолцоо, нэн түүнчлэн Хонконгийн Засаг Захиргааны Онцгой Бүсийн ардчилсан хөгжлийн үндсэн баталгаажуулалт гэдгийг сүүлийн 25 жилийн практик нотлон гэрчлэв. “Нэг улс”-аар үндэс сууриа болгохыг баримтлан, “хоёр зүйлийн систем”-ийн давуу талыг сайтар ашиглаж, Хонконг эх орныхоо эрх мэдэлд эргэж нэгдсэнээс хойш дотор газартай давуу талаараа харилцан нөхөж, эдийн засаг нийгмийн өрнүүн хөгжлийг бүтээж чадлаа.