Хонконг эх оронтойгоо нэгдсэний 25 жилийн ойн баяр боллоо
2022-07-01 10:42:59
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 1-ний үдээс өмнө, Хонконг эх оронтойгоо нэгдсэний 25 жилийн ойн баяр болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн зургаа дахь захиргааны тангараг өргөх ёслол Хонконгийн хурал үзэсгэлэнгийн төвд ёслол төгөлдөр боллоо. Хятад улсын дарга Ши Жиньпин хуралд оролцож, чухал илтгэл тавьсан байна.

Практикийн шалгуурыг олон удаа туулсан "Нэг улс, хоёр систем" нь улс орон, үндэстний язгуур ашиг сонирхол, мөн Хонконг, Макаогийн язгуур ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд эх орны 1.4 тэрбум гаруй хүн ам, Хонконг, Макаогийн оршин суугчдын дэмжлэг, олон улсын хамтын нийгэмлэгийн сайшаалыг хүлээсэн юм. Ийм сайн систем өөрчлөгдөх шалтгаангүй, харин удаан хугацаанд хадгалагдах ёстой гэдгийг онцлон тэмдэглэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хонконг эх оронтойгоо нэгдсэний дараа эзэн хүний хувиар “Хонгконгчууд Хонконгоо удирдаж”, жинхэнэ бие даасан ардчиллыг өөрсдөө эдэлж эхэлсэн юм. "Нэг улс хоёр систем" бол иж бүрэн, зөв оновчтой цогц систем юм. Үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах нь "Нэг улс хоёр систем"-ийн бодлогын хамгийн дээд зарчим бөгөөд энэхүү нөхцөл байдалд Хонконг, Макаогийн анхны капиталист тогтолцоогоо удаан хугацаанд хадгалагдах төдийгүй дээд хэмжээний өөрөө удирдах эрхийг эдлэх болно.  “Нэг улс хоёр систем” бодлогыг иж бүрэн, үнэн зөв хэрэгжүүлснээр Хонконг, Макао хөгжлийн хязгааргүй орон зайг нээх болно. "Нэг улс"-ын зарчим хэдий чинээ бат бэх байх тусам "хоёр систем"-ийн давуу тал төдий чинээ тодорхой байх болно гэжээ. 

Ши Жиньпин хэлэхдээ, Хонконгийн өвөрмөц байдал, давуу талыг урт удаан хугацаанд хадгалж, олон улсын банк санхүү, далай тэнгис, худалдааны төвийн статусыг бэхжүүлж, чөлөөт, нээлттэй, дүрэм журамтай бизнесийн орчныг хамгаалж,  нийтлэг хуулийн дүрмийг сахин биелүүлж, олон улсын таатай харилцааг хөгжүүлэхийг төв засгийн газар бүх талаар дэмжин ажиллах болно гэжээ. 

Ши Жиньпин хэлэхдээ, ирэх таван жил бол Хонконгийн хувьд шинэ амжилт, шинэ хөгжил дэвшлийн чухал үе шат байх болно.  Засаглалын түвшинг дээшлүүлэх, хөгжлийн эрч хүчээ тасралтгүй нэмэгдүүлэх, ард түмний амьжиргааны асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх, эв найрамдал, тогтвортой байдлыг хамтдаа сахин биелүүлэхэд анхаарч ажиллахыг Ши Жиньпин Хонконгийн шинэ захиргаанд найдсан байна.