Ши Жиньпин Хонконгийн шинжлэх ухааны парктай танилцав
2022-07-01 10:03:11
Share
Share this with Close
youtube WeChat

30-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Линьжэн Юе-Э нарын хамт Хонконгийн шинжлэх ухааны парктай танилцаж, Хятадын Шинжлэх ухааны академийн академич, Инженерийн академийн академич, шинжлэх ухааны судлаачид, инноваци, технологийн аж ахуйн нэгжийн залуучуудын төлөөлөлтэй дотно найрсгаар уулзаж ярилцсан байна.

Хонконгийн шинжлэх ухааны парк нь Хонконгийн хамгийн том технологийн судалгаа хөгжил ба бизнесийн инкубацийн бааз юм. Одоогоор 1100 гаруй аж ахуйн нэгж, 17000 гаруй технологийн мэргэжилтнүүдтэй бөгөөд гадаад дотоодын олон нэр хүндтэй шинжлэх ухааны судалгааны байгууллага, их дээд сургуулиудыг татан оруулж лаборатори байгуулан ажиллаж байна. Шинжлэх ухааны паркийн үзэсгэлэнгийн танхимд Ши Жиньпин Хонконгийн инноваци, технологийн хөгжил, Шэньжэнь, Хонконгийн инноваци, технологийн хөгжлийн туршлага мэдээлэл, Хонконгийн шинжлэх ухааны паркийн хөгжлийн талаарх товч танилцуулгыг сонссон бөгөөд Хонконгийн төлөөлөл болсон инноваци, технологийн аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнтэй танилцжээ. Ши Жиньпин онцлохдоо, сүүлийн жилүүдэд Төв засгийн газрын дэмжлэгтэйгээр Хонконг өөрийн давуу талаа ашиглаж, суурь судалгаа, чадварлаг хүмүүсийг бэлтгэн сургах, инноваци, технологийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр маш сайн амжилт гаргасан. Онцгой бүсийн засгийн газар цаг үеийн ерөнхий чиг хандлагыг сайтар судалж, инноваци, технологийн хөгжлийг илүү чухал байр сууринд тавьж, шинжлэх ухаан, технологийн инновацийг дэмжин, тэргүүлэх үүргээ цаашид бүрэн гүйцэтгэх ёстой гэжээ.