АНУ-ын Дээд шүүх Африк гаралтай эмэгтэй шүүгчийг хүлээн авлаа
2022-07-01 13:11:27
Share
Share this with Close
youtube WeChat

Кайтанжи Браун Жексон 6-р сарын 30-нд АНУ-ын холбооны Дээд шүүхийн шүүгчээр тангараг өргөн тушаалд орсноор АНУ-ын түүхэнд Дээд шүүхэд шүүгчээр томилогдсон анхны Африк гаралтай эмэгтэй боллоо.

Дээд шүүх албан ёсны сайтдаа Жексоны тангараг өргөн тушаалд орох ёслолыг шууд дамжуулжээ.

Харвардын хуулийн сургуулийг төгссөн 51 настай хадагтай Жэксон 2021 оны зургадугаар сараас Колумби тойргийн давж заалдах шатны шүүхийн гишүүнээр ажиллаж байжээ. 

Холбооны Дээд шүүх нь 9 шүүгчтэй, үүнд ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлдэг нэг ахлах шүүгч байдаг бол Конгрессын Сенатаар батлагдах ёстой бөгөөд албан тушаалд орсноос хойш насан туршдаа ажиллах боломжтой. Жексоныг албан тушаалд орсны дараа уг шүүх нь зургаан Консерватив намын шүүгч, гурван Либерал намын шүүгчээс бүрдсэн бие бүрэлдүүнээ хэвээр байлгах юм.