"Нэг улс хоёр систем" Хонконгт амжилт хэрэгжиж байна
2022-07-02 08:55:07
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 1-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Хонконг эх орондоо буцаж ирсний 25 жилийн ойн баяр болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн 6 дахь захиргааны тангараг өргөх ёслолд  оролцож чухал үг хэлсэн бөгөөд "Нэг улс хоёр систем"-ийн Хонконгийн засаг захиргааны онцгой бүс дэх практикийг өндрөөр үнэлэв.

1997 оны 7-р сарын 1-ний өдрийн 00:00 цагт, Хятадын засгийн газар Хонконгт бүрэн эрхээ сэргээж, "Нэг улс хоёр систем" хэмээх бүтээлч шинжлэх ухааны үзэл баримтлал Хонконгт хэрэгжиж эхлэв. Өнгөрсөн 25 жилийн турш Хонконг янз бүрийн сорилт бэрхшээлийг даван туулж, олон улсын санхүү, далайн тээвэр, худалдааны төвийн статус аа бат бөх хадгалж, Хонконгийн оршин суугчид урьд хожид байгаагүй ардчилсан эрх, эрх чөлөөг эдлэн, ард түмний амьжиргаа дээшилсээр ирсэн юм. Эдийн засгийг жишээ болгон авч үзэхэд, Хонконгийн ДНБ болон нэг хүнд ногдох ДНБ 1997 онд 1,37 их наяд хонконг доллар, 192 мянга хонконг доллар байсан бол 2021 онд тус тус 2,86 их наяд хонконг доллар, 387 мянган хонконг доллар болж өсөв. Гадаад валютын нөөц 25 жилийн өмнөхөөс 5 дахинаар нэмэгджээ.

Сүүлийн үед болсон чуулга уулзалтын үеэр АНУ-ын Кун сангийн дарга Роберт Кун хэлэхдээ, "Нэг улс хоёр систем"-ийн бодлого нь Хонконгт онцгой статус олгож, Хятадын олон улсын дүр төрх, зөөлөн хүчийг харуулсан юм.”

Хятадын Төв засгийн газраас Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн үндсэн хуулийн дэг журмыг "Нэг улс хоёр систем"-ийн зарчимд тулгуурлан тогтоож, Үндсэн хууль, Үндсэн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тогтолцоо, механизмыг тасралтгүй боловсронгуй болгож байна. "Улс орны бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг сахин хамгаалах нь "Нэг улс хоёр систем"-ийн бодлогын дээд зарчим мөн" "Төвөөс засаг захиргааны онцгой бүсийг бүхэлд нь хянадаг бөгөөд энэ нь засаг захиргааны онцгой бүсийн дээд хэмжээний өөртөө засахын эх сурвалж болдог. Үүний зэрэгцээ төв засгийн газар онцгой бүсийн эрх зүйн хэм хэмжээг бүрэн хүндэтгэж, тууштай хамгаалан, хуулийн дагуу дээд хэмжээний өөртөө засах эрхтэй байхыг баталгаажуулна." "Дэглэм эх орончдын гарт байх ёстой" "Удирдан хянах эрхийг сайтар хамгаалах нь Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг баталгаажуулах, Хонконгийн 7 сая гаруй оршин суугчдын амин чухал эрх ашгийг хамгаалах явдал юм."

"Нэг улс хоёр систем"-ийн практик Хонконгт улам их амжилтад хүрэхийг дэлхий нийтээрээ харах болно.