Гантай тэмцэж үр тарианы ургацыг баталгаажуулж байна
2022-07-02 17:11:18
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын төв нутгийн Хэнань муж нь үр тарианы ургацын гол бүс юм. 6-р сараас хойш олон газарт агаарын температур 40℃ хэмд хүрч, зарим нутагт нь хоёр сар бороо ороогүй маш гандуу байна.

Ийм нөхцөлд услахгүй юм бол тарьсан эрдэнэ шиш нь ургахгүй юм уу эсвэл дөнгөж гарсан чих нь ч хатаж үхэхэд хүрээд ямар ч ургац авах боломжгүй болно.  
Зуны тариалангийн ургац сайтай болсон хэдий ч намрын тариаланг батлахгүй юм бол бүтэн жилийн үр тарианы ургацыг батлахын аргагүй юм.

Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам саяхан Хэбэй, Шаньдүн, Хэнаньд гурван ажлын хэсэг болон мэргэжилтний багийг томилон, Хунзэхү нуурын усыг Шылянхэ голд татан тариалангийн газрыг услах талаар технологийн тусламж үзүүлж байна.

 

Үүнээс гадна усны нөөцийг ерөнхийлөн ашиглаж услах, бордоо хэрэглэж чийгшүүлэх зэрэг аргаар цагийг алдалгүй гантай тэмцэж, намрын ургацаа баталгаажуулахыг хичээж байна.