АНУ-аас Украинд цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээ зарлав
2022-07-02 16:19:59
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 1-нд АНУ-ын Батлан хамгаалах яам Украинд 820 сая ам.долларын цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээ зарлав, үүнд газар-агаарын пуужингийн систем, их бууны эсрэг радар, түүнчлэн "Хаймас" өндөр хөдөлгөөнт олон амтай пуужингийн системд илүү олон сум хангах зэргийг хамарч байна.

Эх сурвалжид мэдээлснээр, уг төлөвлөгөөнд Украины аюулгүй байдалд туслах төлөвлөгөөний 770 сая ам.долларын санхүүжилт багтсан бөгөөд Батлан хамгаалах яам  Украинд зэвсэг нийлүүлэгч бизнесийн талд мөнгөө төлж Украинд зэвсэг нийлүүлэх бөгөөд Ерөнхийлөгчийн 50 сая ам.долларын "Мөнгө гаргаж авах зөвшөөрлийн эрх"-ийн дагуу АНУ-ын нөөцөөс зэвсэг зөөвөрлөхийг зөвшөөрсөн байна.  

Украины төрийн мэдээллийн агентлаг орон нутгийн цагаар 7-р сарын 1-ний өдөр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский тус улсад айлчилж буй НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Расмуссентэй уулзаж, Украины аюулгүй байдлын баталгааны хэлэлцээрийг боловсруулахад оролцсонд талархал илэрхийлсэн тухай мэдээлэв. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Расмуссен 7-р сарын 1-нд Киевт хүрэлцэн очиж, мөн  өдөр Киевт болсон Украины олон улсын аюулгүй байдлын бүлгийн анхны хуралд оролцов.