Ирэх 5 жил Хонконг хурдацтай хөгжих төлөвтэй
2022-07-02 21:21:51
Share
Share this with Close
youtube WeChat

“Ирэх таван жил бол Хонконгийн хувьд шинэ амжилт гаргаж, шинэ үсрэлт хийх чухал үе байх болно. Боломж, сорилт зэрэгцэн оршиж, боломж нь сорилтоос илүү байх болно”  хэмээн 7-р сарын 1-нд болсон Хонконг эх орныхоо мэдэлд эргэн нэгдсэний 25 жилийн ойн баяр болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн 6 дахь удаагийн захиргааны тангараг өргөх ёслол дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэллээ. Тэрээр Хонконгийн ирэх 5 жилийн хөгжлийн тухай дөрвөн талаар итгэл найдвар дэвшүүлж, Хонконгийн саруул ирээдүйн замналыг тодорхойлжээ. Хонконгийн анхан шатны нийгмийн байгууллагын сонгуулийн хорооны гишүүн Линь Шяохүй хэлэхдээ, Ши Жиньпин даргын хэлсэн үг нь Хонконгод тавьсан итгэл, хүлээлт бөгөөд Төв засгийн газраас Хонконгийн ирээдүйн хөгжилд анхаарал хандуулж, сэтгэл гаргаж байгаагийн зэрэгцээ бүрэн итгэлтэй буйг харууллаа гэжээ.

Хөгжил бол Хонконгийн хөл дээрээ тогтохын үндэс бөгөөд Хонконгийн янз бүрийн асуудлыг шийдвэрлэхийн түлхүүр юм гэж Ши Жиньпин дарга хэлсэн бөгөөд “Засаглалын түвшнээ дээшлүүлэх”, “Хөгжлийн чадавхаа улам чангатгах”, “Иргэдийн амьжиргааны асуудлыг үнэнхүү шийдвэрлэх”,“Эв найртай тогтвортой байдлыг хамтран хамгаалах” зэрэг дөрвөн талын хүсэл найдвар дэвшүүлж, шинэ ээлжийн захиргаа “Нэг улс хоёр систем”-ийн бодлогыг бодит үйл ажиллагаагаараа хэрэгжүүлж, Хонконгийн оршин суугчдын анхаарал хандуулж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө хичээн зүтгэнэ гэдэгт найдаж, Төв засгийн газар Хонконгийн ахан дүүстэй “сэтгэл нэгтэй” буйг харуулсан юм.

Эх орондоо түшиглэн, дэлхий дахинтай холболдож байгаа нь Хонконгийн давуу тал юм. Улс орны хөгжлийн стратеги болон бодлогууд нь Хонконгийн хөгжлийн түшиг тулгуур болох бөгөөд чиг хандлагыг нь тодорхойлж байгаа юм.

Үндэсний ирэх таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөрт Хонконгийн олон улсын банк санхүү, усан тээвэр, худалдааны төвийн статусыг дээшлүүлэхийг дэмжихээ тодорхой заасан бөгөөд үүний нэгэн тод жишээ нь Гуандүн Хонконг Макаогийн их булангийн бүсийн бүтээн байгуулалтыг Ши Жиньпин биеэрээ төлөвлөн байршуулж хэрэгжүүлж байгаа юм.

Хөгжил бол ард түмний аз жаргалын зангилаа асуудал, энэ удаагийн хэлсэн үгэндээ Ши Жиньпин: “Одоохондоо Хонконгийн оршин суугчид амьдрал улам сайн сайхан болж, байр нь улам том гэгээлэг, ажлын байр улам олон, хүүхдийн боловсрол илүү сайн, ахмад настайчуудын асрамж илүү найдвартай байхыг хамгаас илүү хүсэн эрмэлзэж байна” гэсэн бөгөөд шинэ захиргаа үүгээр ажлын зорилтоо болгох ёстой гэж найджээ.

Аюулгүйн асуудал бол хөгжлийн урьдач нөхцөл.“Хонконг эмх замбараагүй байж болохгүй, Хонконгийн хөгжилд саад тотгор болж болохгүй, бүх саадыг арилган, хөгжилд хүчээ төвлөрүүлэх ёстой гэдгийг хүмүүс гүнээ мэдэрлээ” гэж Ши Жиньпин онцолжээ.

Түүхийн урсгалд 25 жил тийм ч урт биш боловч Хонконгийн хувьд “Нэг улс хоёр систем”-ийн практик нь амжилтад хүрснийг дэлхий нийтэд мэдрүүлсэн ер бусын ач холбогдолтой цаг хугацаа юм.