Хонконгийн Ордны соёлын музей олон нийтэд нээлттэй болов
2022-07-03 15:09:30
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 3-нд Хонконгийн Ордны соёлын музей албан ёсоор олон нийтэд нээлттэй болов. Үзэсгэлэнд Хааны ордны музейд хадгалагдсан дурсгалт зүйлсээс сонгож авчирсан 900 гаруй ширхэг соёлын үнэт ховор өв дурсгал, үүний дотор 166 ширхэг улсын нэгдүгээр зэрэглэлийн соёлын дурсгалт зүйлсийг дэлгэн үзүүлжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, өөр өөр платформоор худалдаалсан буюу урьдчилсан захиалга авсан төрөл бүрийн тасалбар нийт 100 мянган ширхэгт дөхжээ. 7-р сард захиалгаар олгогдох боломжтой тасалбаруудын 70% хувийг нь худалдаалсан бөгөөд үзэсгэлэнгийн нийт 9 тэнхимийн тусгай үзэсгэлэнгийн тасалбаруудыг бүгд худалдаж  дууссан байна. Үүнээс гадна, 7-р сарын лхагва гараг болгонд үзэсгэлэнг үнэ төлбөргүйгээр үзэх нийт 11 мянга орчмын төлбөргүй тасалбарыг бүгд захиалж  дууссан байна.

Хонконгийн Ордны соёлын музейн мэдэгдсэнээр, энэ сарын 12-ны өдрөөс эхлэн онлайнаар тасалбар захиалах систем нь долоо хоног тутмын мягмар гарагийн үдээс өмнө нээлттэй болсны дараах 4 долоо хоногийн төрөл бүрийн тасалбарууд, тухайлбал 7-р сарын 12-ноос эхлэн хотын иргэд онлайнаар 8-р сарын 1-8-ны хоорондох тасалбаруудыг худалдан авч болох юм байна.




\Уртнасан.\