Гаалийн бүрдүүлэлтийн горимыг сайжруулж байна
2022-07-03 14:44:11
Share
Share this with Close
youtube WeChat

Эх сурвалжид мэдээлснээс үзвэл, 7-р сарын 2-ныг хүртэлх байдлаар, Күньмингийн Гаалийн газар нь Хятад Лаосын төмөр замаар нийт 1548 цуваа галт тэргийг шалган нэвтрүүлсэн ба ачаа барааны тээвэрлэлт 781 мянга 400 тонн, барааны үнэ нь 7 тэрбум 703 сая юаньд хүрчээ. Импорт экспортод хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, механик болон цахилгаан бүтээгдэхүүн, ашигт малтмал зэрэг 2000 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг хамруулсан байна.

Хятад Лаосын төмөр зам ашиглалтад орсноос хойших долоон сарын хугацаанд экспортын барааг түрүүлээд гарал үүслийн газарт нь гаалийн мэдүүлэг, хяналтын журмыг гүйцэтгэж, боомтод хүрсний дараа гаалийн ажилтан чингэлгийг бүхэлд нь бүрэн бүтэн байдал, битүүмжилсэн эсэхийг шалгаад стандарт хангасан нөхцөлд хурдацтай нэвтрүүлж, цаг хөдөлмөр хэмнэж байна.