“Умардын урсгал-1” хийн хоолойн хоёр салаа шугамыг түр хаана
2022-07-03 16:34:00
Share
Share this with Close
youtube WeChat

Байгалийн хий дамжуулах “Умардын урсгал” хоолойн компани саяхан гаргасан мэдэгдэлдээ: Тус компанийн хариуцан ажиллуулж буй “Умардын урсгал-1” байгалийн хий дамжуулах хоолойн хоёр салаа шугамыг 7-р сарын 11-21-ний хооронд түр хааж хэвийн засвар хийнэ гэжээ. Энэ үйлдэл нь сүүлийн үед Европын зах зээлд байгалийн хий хомстож буй байдлыг улам хүндрүүлнэ гэж шинжээчид үзэж байна.

Энэ засвар үйлчилгээ нь машин механикийн эд анги, автоматжуулсан систем зэргийг туршиж, байгалийн хийн хоолой найдвартай, аюулгүй, өндөр үр ашигтай ажиллахыг баталгаажуулах явдал юм, энэхүү жил тутмын засвар үйлчилгээний ажлыг өмнө нь нэгэнтээ товлосон байсан бөгөөд хэрэгжүүлэх цагийн хуваарийн талаар дээд, доод талын хамтран ажиллагч түншүүдтэй зөвшилцсөн гэж уг мэдэгдэлд тэмдэглэснийг РИА Новости мэдээлжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар, “Умардын урсгал-1” нь одоохондоо ОХУ-аас Европт байгалийн хий дамжуулж буй гол хоолой учраас дээрх үйлдэл нь Европ тивийн зах зээл дэх байгалийн хийн хомстлыг улам гааруулах юм.




\Уртнасан.\