Дэлхийн хамгийн өндөр баганатай гүүр
2022-07-04 18:42:08
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Баруун Өмнөд нутгийн Сычуань мужийн Ляншаний И үндэстний өөртөө засах жөүгийн Жинь Ян Хэ голын том гүүрийн барилга байгуулалтын ажил 4.5 жил үргэлжлээд 6-р сарын 30-нд албан ёсоор ашиглалтад орлоо. Гүүр 757.7 метр урт, 16 метр өргөн бөгөөд голоос 238 метр өндөрт босгожээ. Хамгийн өндөр гүүрийн тулгуур нь 196 метр буюу 65 давхар байшинтай тэнцэж байгаа нь тус төрлөөр дэлхийд хамгийн өндөр гүүрийн багана болж байна. 

Жинь Ян Хэ голын том гүүрийг барихаас өмнө Жинь Ян сянийн хуучин хотоос Шинэ хот хүрэхэд урьдаар уулнаас бууж, дахин ууланд гардаг бөгөөд 28 нугалааг дамжин, цаг гаруй зарцуулдаг байсан бол өдгөө гүүрээр дамжин хоёрхон минутад хуучин хотоос шинэ хот ордог боллоо. Нутгийн хүүхдүүд урьд нь голын хөндий, хөтөл давааг даван 1 цаг гаруй явж сургуульдаа хүрдэг нь ч түүх болжээ.

Том гүүрийг ашиглалтад оруулснаар уулан хөндийд тарьдаг чинжүү, төмс зэргийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хурдацтай борлуулж, тариачдын орлогыг нэмэгдүүлж, сянийн эдийн засгийн хөгжлийг ахиулах боломжтой боллоо.