Африк гаралтай иргэдэд чиглэсэн бууны сум Америкийн ардчиллыг баллаж байна
2022-07-04 22:41:58
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёр жил гаруйн өмнө Америкийн цагдаагийн өвдгөнд даруулж амьсгал хураасан Флойдын хэлсэн "би амьсгалж чадахгүй байна" гэсэн үг одоо чихэнд сонсогдох мэт болж, Америкийн цагдаа нар африк гаралтай иргэдийнхээ эсрэг хүчирхийлэл үйлдэж хууль сахиулахыг оролдож буй хэрэг нэгээр нэмэгдэв.

Орон нутгийн цагаар 7-р сарын 3-ны өдөр хэд хоногийн өмнө африк гаралтай америк эр Жейланд Уолкерыг цагдаа нар буудсан бичлэгийг Охайо мужийн Акрон хотын цагдаагийн газар нийтэлсэн байна. Замын хөдөлгөөний шалгалтын үеэр машинаасаа гарч зугатсан Уолкерын араас 8 цагдаа нүд нүүргүй гал нээсэн байна. Цагдаагийн газрын мэдэгдлээс үзвэл, 8 цагдаа Уолкерыг 90 гаруй удаа буудаж, Уокерийн биед 60 орчим сумтай шарх байсныг эмч тогтоосон гэжээ. 

7-р сарын 4 буюу АНУ-н Тусгаар тогтнолын өдөр тохиож буй энэ өдөр Уолкерын халуу амь бүлээн цус нь "Тусгаар тогтнолын тунхаглал"-д дурдагддаг "бүх хүн тэгш эрхтэй" гэдэг итгэл үнэмшил нь онигоо гэдгийг харууллаа. Америкийн "The Boston Globe"-д нийтэлсэн өгүүлэлд, "Энэ оны 7-р сарын 4 буюу тусгаар тогтнолын өдөр нь буг шүглэсэн 6-р сарын дараа тохиож буй болохоор юуг нь тэмдэглээд байх вэ?" хэмээн шүүмжилжээ. Акрон хотод цагдаагийн хүчирхийллийн эсрэг хэд хэдэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан учраас тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэх арга хэмжээг цуцалсан байна.

"Цагдаагийн хүчирхийллийн газрын зураг" вэб сайтын статистик тоо бүртгэлээс үзвэл, 2020 оноос өнөөг хүртэл АНУ-д цагдаагийн хууль сахиулах ажиллагааны улмаас амиа алдсан хүний тоо 2563-д хүрч, үүний дотор 565 иргэн нь африк гаралтай америкчууд бөгөөд амиа алдсан иргэдийн 22 хувийг эзэлсэн байна. Энэ он гарснаас хойш африк гаралтай Америкийн 49 иргэн цагдаагийн бууны суманд амь насаа алджээ. Тус сайтад тэмдэглэхдээ, АНУ-д африк гаралтай иргэд цагдаа нарын хууль сахиулах явцад нас барах тохиолдол нь цагаан арьстнуудын 2.9 дахин гэж тэмдэглэжээ. Энэ бүх зүйлийн цаана боолчилсон түүх, цагаан арьстнуудыг дээдэлсэн арьс өнгөөний бүтэц, нийгмийн уур амьсгал зэрэг шалтгаан нөлөөлж, нөгөө талаар Америкийн улс төрчид намуудын тэмцэлд цаг завгүй шуурч, засаглал нь бүтэлгүйтэж буйтай шууд холбоотой юм.

Зөвхөн хүчирхийллийн замаар хууль сахиулах гэлтгүй Америк маягийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь Америкийн нийгмийн бүхий л салбарт байдаг л асуудал. Хаа сайгүй байдаг ялгаварлан гадуурхалт, дарамт нь Америкийн үндэсний цөөнхүүдийг "амьсгаллахад хэцүү" байдалд хүргэж байна. 

"Арьс өнгөөр гадуурхах нь Америкийн ясанд шингэсэн хар толбо" хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэлсэн байдаг.  Өнөөдөр харин энэхүү толбо нь арилаагүй эсрэгээрээ улам бүр тод товгор болж байна. Америкийн улс төрчдийн "эрх тэгш", "багтаамжтай" хэмээн орилдог уриа лоозон нь "хүний эрхийн хамгаалагч" нарын тэр хар толбуудыг халхалж дарагдуулж чадахгүй болсон. 

Н.Пүрэвжав