АНУ Европт Оросын аюул гээчийг дэвэргэж, хурцадмал байдал үүсгэж байна гэв
2022-07-04 16:22:18
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн хэдэн өдөр олон орны шинжээчид НАТО хүйтэн дайны үеийн сэтгэхүйг баримталж, Мадридын дээд хэмжээний уулзалтыг ашиглан хуаран хоорондын сөргөлдөөнийг хорлонтойгоор өдөөж байна хэмээн шүүмжлэв. Оросын хилийн ойролцоо Финландад НАТО-гийн бааз байгуулах тухай мэдээтэй холбогдуулан Сербийн улс төр судлаачид үзэхдээ: НАТО-г тасралтгүй өргөжүүлж, Оростой хурцадмал байдал үүсгэж байгаа нь үнэн хэрэгтээ АНУ Европт Оросын аюул гээчийг дэвэргэсний үр дүн юм гэжээ.


Улс төр судлаач Александр Павич: Бид өнгөрсөн хэдэн сар болон хэдэн жилийн хугацаанд юу болсныг харсан, би үүнийг санаатай өдөөн хатгалга гэж хэлмээр байна, энэ нь Финландын засгийн газрын санаа биш байх, гэхдээ энэ бол Вашингтоны санаа юм хэмээн би үзэж байна. Тэд украинчуудыг их бууны тэжээл, литвчүүдийг их бууны тэжээл болгон ашиглаж байсан бол, одоо Финчүүдийг их бууны тэжээл болгон ашиглахыг хүсч байна гэжээ.