“Дэлхийн хөгжлийн санаачилга” түншийн үзэл баримтлалын дагуу байх болно
2022-07-04 21:38:22
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 7-р сарын 4-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Дэлхийн хөгжлийн санаачилга” нээлттэй, багтаамжтай байх түншийн үзэл баримтлалын дагуу байж, улс орнууд, олон улсын байгууллагууд энэхүү санаачилгын хүрээн дэх хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг Хятад улс урьж байна.

Саяхан хуралдсан “Дэлхийн хөгжлийн дээд хэмжээний яриа уулзалт” дээр багагүй олон орны удирдагчид энэхүү санаачилгыг өндрөөр үнэлж, энэ нь улс орнууд, тэр дундаа хөгжиж буй орнуудад тулгараад байгаа тулгамдсан эрэлт шаардлагатай яв цав нийцэх бөгөөд 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд ихээхэн түлхэц болно гэдгээ илэрхийлцгээсэн юм. Яриа уулзалт дээр Ши Жиньпин дарга дэлхийн хөгжлийг ахиулах хамтын ажиллагааны тухай багц арга хэмжээг дурдсан бол яриа уулзалтын дараа Хятад улс яриа уулзалтын 32 ололт амжилтын жагсаалтыг нийтэлсэн. Энэ бол Хятад улс дэлхийн хөгжлийн санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж буйн бодит тусгал юм гэжээ.