Мьянмарын асуудлыг шийдэх талаарх Хятадын гурван хүлээлтийг дурдав
2022-07-04 10:50:21
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2022 оны 7-р сарын 3-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Мьянмарын Баган хотод Камбожийн дэд ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Брасокун-тай Мьянмарын нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцов.

АСЕАН дахь Мьянмарын асуудлын тусгай элчийн хувиар Мьянмарт хийсэн айлчлалынхаа талаар Брасокун танилцуулав. Камбож АСЕАН-ыг даргалах болсноос хойш Мьянмарын асуудалд идэвхтэй зуучлан оролцож байгааг Ван И өндрөөр үнэлж, энэ асуудлаарх Хятадын гурван талын хүлээлтыг чухалчлан тодорхойлов.

Нэгд, Мьянмарын үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд улс төрөөр зохицуулахыг Хятад, АСЕАН үргэлжлэн хамтдаа ахиулж, Мьянмарын бүх нам бүлэг үндэсний болон ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж, оновчтой, бодитой, ажил хэрэгч байж, харилцан ойлголцон тохиролцож, талуудын зүй зохистой шаардлагыг харгалзан үзэж, тогтвортой байдлыг сэргээж, энх тайвныг эртхэн бий болгохыг хүсэн хүлээж байна.

Хоёрдугаарт, Мьянмар ардчилсан өөрчлөлтийн үйл явцаа дахин эхлүүлэхийг Хятад, АСЕАН хамтдаа ахиулж, эрх мэдлийг ард түмэндээ эргүүлэн өгөх алсын хараагаа хэрэгжүүлж, Мьянмарын үндэсний нөхцөл байдалд нийцсэн мөртөө Мьянмарын онцлогтой улс төрийн хөгжлийн замыг эрэлхийлэхийг хүсэн хүлээж байна.

Гуравдугаарт, "АСЕАН-ы арга хэлбэр"-ийг баримталж, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, уялдуулан нэгтгэх үндсэн зарчим болон уламжлалыг баримталж, анхаарлаа төвлөрүүлж, хөндлөнгийн оролцоог арилгаж, тэвчээртэй зохицуулж, АСЕАН-ы "Таван талт нийтлэг ойлголт"-ыг бүтээлчээр хэрэгжүүлж, мөн АСЕАН-ы нэгдмэл байдал болон давамгайлах байр суурийг хамгаалахыг хүсэн хүлээж байна гэжээ.