Хятадын компанийн гүйцэтгэсэн Египетийн хөнгөн төмөр замын төсөл ашиглалтад оржээ
2022-07-04 10:17:18
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын компанийн гүйцэтгэсэн Египетийн “Рамадан сарын 10 дахь өдрийн хот” хэмээх анхны хөнгөн төмөр зам 3-ны өдөр туршилтын журмаар ашиглалтад оржээ. Египетийн Ерөнхийлөгч Сиси, Ерөнхий сайд Мадбули зэрэг өндөр албан тушаалтнууд, БНХАУ-аас  Египетэд суугаа элчин сайд Ляо Личян мөн өдөр туршилтаар ашиглах арга хэмжээнд оролцож, эхний өртөө Адли Мансураас Бадр өртөө хүртэл зорчиж, төмөр замын гүйцэтгэлтэй танилцжээ. 

Египетийн Зам Тээврийн сайд Вазир арга хэмжээний үеэр хэлэхдээ: өнөөгийн байдлаар, туршин ашиглах болсон энэ төслийн эхний үе шатанд 22 галт тэрэг явуулах бөгөөд өдөрт 360 мянган зорчигч тээвэрлэх боломжтой байгаа юм гэжээ. 

БНХАУ-аас  Египетэд суугаа элчин сайд Ляо Личян: Энэхүү хөнгөн төмөр замын төслийг Хятадын тал санхүүжүүлж, Хятадын техник, тоног төхөөрөмжийг ашиглан, Хятад,  Египетийн аж ахуйн нэгжүүд хамтран хэрэгжүүлсэн юм. Төсөл эхэлсэн цагаасаа цар тахлын сорилттой нүүр тулсан хэдий ч төслийг гүйцэтгэгч талууд урьдчилан сэргийлэх болон ажлын ахицаа аль алиныг нь чухалчлан үзсээр ирсэн юм. Үүний зэрэгцээ Хятадын аж ахуйн нэгжүүд Египетийн залуу техникч бэлтгэхэд анхаарч ажиллан, төслийг гүйцэтгэх, сэргээн засварлах ажилд боловсон хүчний дэмжлэг үзүүлсэн юм гэжээ.